| Sony олон тооны зөөврийн компьютераа эргүүлэн татлаа |
|
| Шинэ мэдээ, мэдээлэл - Компьютер |
| Бичсэн Алтансүх |
| 2008 оны 9-р сарын 19, Баасан гариг, 10:33 |
|
Recall буюу эргүүлэн татах мэдэгдэлд дурдсанаар 2007 оны 5 сараас 2008 оны 7 сар хүртэл үйлдвэрлэгдэн борлуулагдсан зөөврийн компьютеруудын нугасны орчмын утаснуудын байрлал нь буруу байгаа нь халалт үүсгэн, улмаар богино холбоо үүсэх эсвэл хэт халалт гаргаж болзошгүй байна. Мөн дэлгэцний удирдлагын схем нь доголдолтой сэлбэг хэрэглэсэн нь дэлгэцний хүрээг хэт халааж байгаа мэдээлэл иржээ. Ердөө 2 жилийн өмнө маш олон зөөврийн компьютерын зайг эргүүлэн татаж байсан Sony-гийн хувьд таагүй мэдээ хэдий ч хэрэглэгчдийн төлөө энэ их хүчин чармайлт гаргаж байгааг нь маш үнэлүүштэй. Та хэрвээ Sony Vaio компьютер авсан бол санаа зоволгүйгээр sony.com/support хаягаар ороод өөрийн компьютерын загвар (model), цувралын дугаар (serial number)-ыг оруулан шалгаж үзнэ үү.
Тэмдэглэж авах
И-мэйлээр илгээх
Үзсэн: 2562 Сэтгэгдлүүд (3)
![]() |


Энэ 9 сарын эхээр Sony корпораци мэдэгдэл гарган өөрийн VAIO загварын TZ цувралаас нийт 440'000 ширхэгийг эргүүлэн татлаа. Үүний шалтгаан нь буруу хийгдсэн утаснууд, гэмтэлтэй сэлбэгүүд нь компьютерт хэвийн хэмжээнээс илүү халалт үүсгэх боломжтой гэж тогтоосон байна.
