| Apple MacBook-н 2008 оны шинэ загварууд гарлаа |
|
| Шинэ мэдээ, мэдээлэл - Компьютер |
| Бичсэн Алтансүх |
| 2008 оны 10-р сарын 15, Лхагва гариг, 14:02 |
Өчигдөр буюу 10 сарын 14-нд Apple компаний Купертино, Калифорни дахь төв оффист болсон тусгай арга хэмжээний гол баатар бол тус компаний зөөврийн компьютер болох MacBook цувралын 2008 оны шинэ загварууд байлаа. MacBook компьютерыг бишрэн шүтэгчдийн хувьд хүсэн хүлээсэн шинэ загварууд нь олон шинэ ололтуудыг авчирсан бөгөөд дизайны хувьд ч өөр өнгө төрхтэй болжээ.Шинээр гарсан MacBook Pro 2008 нь тус компаниас гаргасан хамгийн шилдэг нь гэж хэлж болохоор бөгөөд сүүлийн үеийн өвөрмөц технологиудиас сайн оруулсан байна. Түүний жижигхэн дүү болох MacBook ч мөн адил ихээхэн сайжирсан бөгөөд өмнө нь зөвхөн MacBook Pro, MacBook Air-д байдаг байсан зарим боломжуудыг энэхүү загварт багтаажээ.
MacBook Pro загвар нь Хамгийн сүүлийн үеийн intel Core 2 Duo процессортой бөгөөд дүрсний төхөөрөмж нь ганц биш бүүр хоёрын хоёр юм. Nvidia 9400M ба Nvidia 9600M GT хослол нь өнгө дүрс, хурдны өндөр үзүүлэлттэй гарсан байна. Утасгүй сүлжээний 802.11n буюу Wireless-N карттай болсноор утасгүй дотоод сүлжээнд 108Mbps болон түүнээс дээш хурдаар холбогдох боломжтой болж байгаа юм.
![]() Apple iPhone-г нэрд гаргасан ололт болох Multi-Touch буюу олон зэрэг мэдрэх боломжийг MacBook загваруудад бүгдэд нь оруулсан бөгөөд Touchpad буюу хуруугаар удирдах талбар нь олон хуруугаар зэрэг удирдахад боломжтой болжээ. Түүгээр ч зогсохгүй Apple-н touchpad нь бүүр нэг ч товчлуургүй болсон бөгөөд 2-4 хуруугаар нэгэн зэрэг олон төрлийн хөдөлгөөнт үйлдэл (gesture) хийснээр олон төрлийн коммандыг өгдөг болжээ. Мөн бүх загваруудын гар нь ардаасаа гэрэлтдэг болсон бөгөөд байгаа орчны гэрлийг мэдэрч, харанхуй үед автоматаар гэрэлтддэг байна. Компьютерынхаа зайны хир цэнэгтэй байгааг нэг дараад мэдэж болох товчлуурыг харахад хялбараар хийсэн нь шинэ биш боловч сайжруулсан зүйл болсон байна.
Гадна өнгө төрхийн хувьд гэвэл хар цагааны хослолтой болгосон бөгөөд уламжлалт мөнгөлөг цагаан дээр гарны товчлуурууд, дэлгэцний хүрээ нь хараар хийгдсэн байна. Энэ нь хэдийгээр шинэлэг санаа хэдий ч MacBook Pro-н онцлог төрхийг алдагдуулсан санагдаж байна. Ялангуяа холоос харахад миний муу HP зөөврийн компьютераас ялгагдахааргүй байгаа нь харамсалтай.
Ер нь Apple-н бүтээгдэхүүнүүд нь тусгайлан бэлтгэсэн тоног төхөөрөмж, зөвхөн өөрийн гэсэн Mac OS үйлдлийн системтэй гэх мэт шалтгаанаар нилээд үнэтэй байдаг бөгөөд шинэ загварын MacBook нь $1299-$1599 үнэтэй байгаа бол MacBook Air нь $1799-$2499, хамгийн шилдэг нь болох MacBook Pro 2008 нь $1999-$2799 үнэтэй байна. Үнэхээр MacBook-тэй болъё гэсэн хүмүүст зориулан цагаан өнгийн MacBook-г $999 гаргасан байна.
Тэмдэглэж авах
И-мэйлээр илгээх
Үзсэн: 2526 Сэтгэгдлүүд (2)
![]()
...
Бичсэн ugg boots, October 21, 2010
Since 1981, Westile has manufactured quality roofing materials for residential and commercial applications. Westile products are used on both new construction and reroofing projects. http://www.uggbootsspeichern.com/
... Бичсэн ugg boots, October 21, 2010
Since 1981, Westile has manufactured quality roofing materials for residential and commercial applications. Westile products are used on both new construction and reroofing projects. ugg boots
|


Өчигдөр буюу 10 сарын 14-нд 

