Windows 7 энэ оны 10-р сарын 22-нд худалдаанд гарна И-мэйл
Хэрэглэгчийн үнэлгээ: / 3
МууМаш сайн 
Шинэ мэдээ, мэдээлэл - Программ хангамж
Бичсэн Алтансүх   
2009 оны 6-р сарын 05, Баасан гариг, 00:38
windows7_logoБидний өмнө мэдээлж байсан Windows 7 үйлдлийн системийн албан ёсны хувилбар нь олон нийтэд энэ оны 10-р сарын 22-нд хүрэх бөгөөд мөн компьютер үйлдвэрлэгчид өөрсдийн бүтээгдэхүүнд суулган борлуулах боломжтой болно гэдгийг Microsoft корпорациас мэдэгдсэн байна.

2007 онд худалдаанд гарсан Vista нь төдийлөн амжилттай борлогдоогүй бөгөөд олон асуудлуудтай байсан нь Microsoft корпорацийг дараагийн системээ хурдан олон нийтэд хүргэхийг шаардсан юм. Windows 7 нь өмнөх Vista хувилбарын боломжуудыг сайжруулсан төдийгүй олон шинэ боломжуудыг хэрэглэгчдэд нээж байгаа билээ. Одоогоор яг эцэслэн шийдээгүй байгаа ч гэсэн Windows 7 гарахын өмнөхөн Vista худалдан авсан хэрэглэгчид нэг бол үнэгүй, эсвэл хямдралтайгаар Windows 7-г авах боломжтой гэдгийг Microsoft-н дэд ерөнхийлөгч Bill Veghte мөн дурдсан байна.

Мөн Vista үйлдлийн систем хэрэглэгчид тодорхой хэмжээний хөнгөлөлттэй нөхцлөөр үйлдлийн системээ сайжруулах боломжтой байх "Technology Guarantee" схемийг танилцуулах бололтой.

Windows 7 нь Starter, Home Premium, Professional, Enterprise, Ultimate гэсэн 5 төрлийн хувилбараар гарах бөгөөд эдгээр нь үнэ болон боломжуудаараа ялгагдах юм. Windows 7 Basic хувилбарыг хөгжиж буй шинэ зах зээлүүдэд борлуулна гэж төлөвлөжээ. Гэхдээ шинэ үйлдлийн системийн үнэ тодорхойгүй хэвээр байгаа бөгөөд 2 долоо хоногийн дараанаас мэдэгдэж магадгүй байна.

Одоогийн хамгийн сүүлийн хувилбар нь Windows 7 Release Candidate 1 build-7137 байгаа юм.


Сэтгэгдлүүд (3)Add Comment
...
Бичсэн easy, June 26, 2009
ene ubuntu chin stoi dajguim bnshd aero effect ntr ni bas
...
Бичсэн Sukh, June 05, 2009
Аль нэг драйвертай асуудал гарвал Vista-гийн драйвер суулгахаар бараг болчихож байна лээ.
...
Бичсэн алтанхуяг, June 05, 2009
Windows 7 хувилбар хурдан ачаалдаг Виста-г бодвол сайн болсон юм шиг байна лээ. Зарим төхөөрөмжүүдээ таниж чадахгүй байх шиг байна лээ.ДВД-ээр кино үзэж байхад график кард-аа таниагүй бололтой 10 мин тутамд алдаа заагаад байсан.
Сэтгэгдэл бичих

busy