| Үйлдлийн системүүдийн логоны түүх |
|
| Шинэ мэдээ, мэдээлэл - Программ хангамж |
| Бичсэн Алтансүх |
| 2009 оны 8-р сарын 09, Ням гариг, 22:19 |
|
Аливаа компьютерыг ашиглахад зайлшгүй хэрэгтэй зүйл бол үйлдлийн систем бөгөөд тухайн үйлдлийн системийг шууд илэрхийлж чадахаар зүйл бол мэдээж лого нь юм. Бид 4 өнгийн туг хараад л Windows, бяцхан хөөрхөн оцон шувууг хараад л Linux үйлдлийн систем санагддаг билээ. Тэгвэл эдгээр логонуудын үүх түүх, хэрхэн хувьсан өөрчлөгдөж ирснийг товч сонирхоё.
Microsoft Windows - Flag Дөрвөн өнгөтэй Windows-ийн лого нь 90-ээд оны эхнээс Windows 3.1 хувилбараас хэрэглэгдэж эхэлсэн бөгөөд 2001 он хүртэлх дөрвөлжин хэлбэртэй, хар хүрээтэй байсан юм. 2001 онд Windows XP хувилбар гарахад лого нь хүрээгүй, 4 өнгөтэй намирч байгаа туг хэлбэртэй болсон бөгөөд энэ нь шинийг эрэлхийлэх, шинийг нээх эрмэлзлийг билэгдсэн гэжээ.Хамгийн сүүлийн өөрчлөлтөөрөө Windows Vista ба Windows 7 хувилбаруудад лого маань илүү гял цал, шилэн хоргонд байгаа мэт харагдах болсон бөгөөд 4 өнгө нь ч илүү эффекттэй болсон билээ.
Яагаад заавал улаан, ногоон, шар, цэнхэр өнгө гэж? Эдгээр нь бүгд үндсэн өнгөнүүд бөгөөд хүний нүдэнд хурц тод харагддаг байна. (Нууц мэдээлэл: Энэхүү логог Apple компанийхан өргөн дэлгэр ашигладаг - дартсын самбар байдлаар).
Linux - Tux the Penguin Энэхүү хар гонжоомтой оцон шувуунд дургүй хүн байхгүй бизээ.Linux кернелийн албан ёсны билэг тэмдэг маань анх Linux-ийн лого зохион уралдаанд ирсэн бүтээл байжээ. Хэдийгээр уралдаанд ялаагүй ч гэсэн Linux-ийг зохиогч Лайнус Торвалдсд их таалагдсан учраас тэрээр нэг дизайнераараа Tux the Penguin-г 1996 онд бүтээлгэжээ. Tux гэдэг нь tuxedo гэдгийн товчлол боловч зарим нь Torvalds UniX гэдгийг товчлол ч гэх нь бий.
Мөн Торвалдсыг нэг удаа амьтны хүрээлэнгийн оцон шувуу хазсанаас хойш энэхүү амьтанг өхөөрдөн хайрлах болсон ч гэсэн яриа байдаг. (Нууц мэдээлэл: Оцон шувуу маань Linux-н ажлынхаа хажуугаар Питтсбургийн нэгэн хоккейн багийн билэг тэмдгээр ажилладаг сурагтай.)
Ubuntu - Circle of Life
Ubuntu-гийн Улаан, улбар шар, шар цагираг лого нь живж байгаа хүн рүү шиддэг цагираг шиг харагдаж магадгүй ч үнэндээ бол гар гараасаа барилцан тойрог болон зогссон хүмүүс юм.Энэхүү эв нэгдлийн билэг тэмдэг нь Ubuntu нэрийн уг үндэстэй салшгүй холбоотой бөгөөд Африк гаралтай энэ үг нь хүнлэг сэтгэлийг билэгддэг юм.
(Нууц мэдээлэл: Хэнэггүй эсвэл компьютер хэрэглэдэггүй нэг нь тариан талбай дээр харь гаригийнхны гаргасан тойрог гэх нь ч бий).
Google - Chrome OS Google-ийн шинэ вэб хөтөч, удахгүй гарах үйлдлийн систем Chrome-ийн логогоор олон өнгөтэй бөмбөрцгийг сонгожээ.Хальт харахад Windows-ийн 4 өнгөтэй, вэб камерны хэлбэртэй, Pokemon-ий Pokeball шиг лого байгаа биз.
Үнэндээ энэхүү лого нь хүний нүдний хэлбэртэй бөгөөд мэдлэг ухааныг билэгджээ.
Red Hat Linux![]() Үнэгүй үйлдлийн систем гаргадаг энэ компаний лого нь их донжтой шүү. Аманд нь тамхи зуулгачихвал бүүр гараад өгөх биз. Яг 50-иад оны гангстертай киноны гол баатар шиг.
Уг компанийг үүсгэн байгуулагч Марк Эвинг нь оюутан байхдаа улаан бүрх малгай өмсдөг байсан бөгөөд тухайн үед гаргасан үйлдлийн системүүдээ Red Hat 1, Red Hat 2 гэх мэтээр нэрлэж байгаад сүүлдээ энэхүү "Сүүдрэн дэхь хүн" хэмээх логог бүтээсэн байна.
Apple Mac OS X Apple компани 2001 оноос хойш өөрийн үйлдлийн системийн 10 дахь хувилбарт ром тоогоор X гэж хэрэглэж иржээ. X нь гангаар хийсэн мэт энгийн хийцтэй боловч маш хурц содон харагддаг билээ.Mac OSX 10.5-ийн сүүлийн хувилбарын хайрцаг нь энэ зурагт үзүүлсэн шиг алс огторгуй, сансрыг дүрсэлсэн нь "2001: Space Odyssey" киноноос эхтэй бөгөөд энэ кино нь мөн iPod-ний нэрэнд ч нөлөөлсөн билээ.
Novell - OpenSUSE Novell-оос гаргадаг Linux суурьтай үйлдлийн систем openSUSE нь Geeko гэдэг энэ хамелеоныг билэг тэмдгээ болгожээ. openSUSE-ийн эхний хувилбараас эхлэн янз бүрийн дүрслэгдсэн энэ хамелеоны нэрийг нээлттэй уралдаан зарлан тодруулжээ. Geeko гэдэг нь geek (технологийн хэнээтэй баахан баагий нарын нэр юм уу даа) гэдгийг gecko гэмээх халуун орны гүрвэлийн нэртэй холин гаргаж ирсэн нэр ажээ.(Нууц мэдээлэл: энэ үйлдлийн системд вирус орвол лого нь хэлээрээ барьж аваад идчихдэг гэсэн.)
Тэмдэглэж авах
И-мэйлээр илгээх
Үзсэн: 3674 Сэтгэгдлүүд (2)
![]()
...
Бичсэн undarmaa, December 05, 2011
mac os x uildliin sistemiin talaar delgerengui medeelel ogooch. buheld ni hezee ankh uusej yaj uil ajillagaa ywuuldag talaar. guij bna shuu. meddeg hun bwal bas comment uldegerei pls pls..
|


Дөрвөн өнгөтэй Windows-ийн лого нь 90-ээд оны эхнээс Windows 3.1 хувилбараас хэрэглэгдэж эхэлсэн бөгөөд 2001 он хүртэлх дөрвөлжин хэлбэртэй, хар хүрээтэй байсан юм. 2001 онд Windows XP хувилбар гарахад лого нь хүрээгүй, 4 өнгөтэй намирч байгаа туг хэлбэртэй болсон бөгөөд энэ нь шинийг эрэлхийлэх, шинийг нээх эрмэлзлийг билэгдсэн гэжээ.
Энэхүү хар гонжоомтой оцон шувуунд дургүй хүн байхгүй бизээ.
Ubuntu-гийн Улаан, улбар шар, шар цагираг лого нь живж байгаа хүн рүү шиддэг цагираг шиг харагдаж магадгүй ч үнэндээ бол гар гараасаа барилцан тойрог болон зогссон хүмүүс юм.
Google-ийн шинэ вэб хөтөч, удахгүй гарах үйлдлийн систем Chrome-ийн логогоор олон өнгөтэй бөмбөрцгийг сонгожээ.
Apple компани 2001 оноос хойш өөрийн үйлдлийн системийн 10 дахь хувилбарт ром тоогоор X гэж хэрэглэж иржээ. X нь гангаар хийсэн мэт энгийн хийцтэй боловч маш хурц содон харагддаг билээ.
Novell-оос гаргадаг Linux суурьтай үйлдлийн систем openSUSE нь Geeko гэдэг энэ хамелеоныг билэг тэмдгээ болгожээ. openSUSE-ийн эхний хувилбараас эхлэн янз бүрийн дүрслэгдсэн энэ хамелеоны нэрийг нээлттэй уралдаан зарлан тодруулжээ. Geeko гэдэг нь geek (технологийн хэнээтэй баахан баагий нарын нэр юм уу даа) гэдгийг gecko гэмээх халуун орны гүрвэлийн нэртэй холин гаргаж ирсэн нэр ажээ.
