Microsoft Office 2010 ямархуу болох вэ? И-мэйл
Хэрэглэгчийн үнэлгээ: / 27
МууМаш сайн 
Шинэ мэдээ, мэдээлэл - Программ хангамж
Бичсэн Алтансүх   
2009 оны 8-р сарын 10, Даваа гариг, 21:29
00_msoffice_2010Биднийг Office 2007 руу бүрэн шилжиж амжаагүй цэнхэр туузан Ribbon баганатай нь төөрөлдсөөр байх хооронд Microsoft Office 2010 энүүхэнд ирчихлээ. 2010 онд олон нийтэд хүрэх шинэ хувилбарын гол онцлог нь энэхүү багц програм хангамж маань Вэбд суурилсан байх юм. Ингэснээрээ та хэрэглээний програмууд руугаа ширээний компьютер, зөөврийн компьютер, гар утас болон бусад цахим төхөөрөмжөөрөө интернетээр хандан ашиглах боломжтой болж байгаа юм. Шинэ хувилбарын онцлогуудаас товч танилцуулбал:

Outlook 2010 нь харагдах байдлаараа огцом өөрчлөгдөж бусад програмын адил Ribbon туузан удирдлагын баганатай болох ба зөөврийн байхад зориулагдсан олон шинэ боломжуудтай болно. Та хамтран ажиллагсад, бизнесийн түншүүд рүүгээ дуут захиа явуулж болно. Microsoft SharePoint Workspace 2010 сервертэй холбогдсоноор таны ажлын цар хүрээ илүү өргөжин олон төрлийн програм дээр бэлдсэн бичиг баримтуудыг нэгдсэн төсөл байдлаар удирдах юм. Мөн та маш хялбархнаар аль нэгэн хүнтэй харилцсан бүх яриа, зурвасаа он дарааллаар харах боломжтой Conversation горимд харилцан яриа байдлаар эрэмблэн үзэж болно.

01_outlook

Word 2010 дээр нэгэн шинэ боломж гэвэл нэг баримтыг олон хүн зэрэг засварлах боломжтой болж байгаа юм. Office Backstage харагдацыг ашигласнаар түгээмэл хэрэглэдэг коммандуудаа хялбархнаар дууддаг болно. Word 2010-н MiniTranslator-г ашигласнаар бичиг баримт боловсруулах явцдаа хэд хэдэн хэлийг хялбар ашиглаж болно. Зураг засварлах горим нь илт сайжирсан бөгөөд баргийн зургийн програмгүйгээр зургаа Word дээрээ янзалчихна.

02_word

PowerPoint 2010-г вэбээс хэрэглэхэд эвтэйхэн бөгөөд та дурын газраасаа хандан өөрийн компьютер суулгасны адил олон төрлийн дүрс, эффект, хөдөлгөөнөөс сонголт хийн өөрийн илтгэлийг бэлдэх боломжтой. Зураг, дүрс, видеог шууд програм дээрээ засварлан янз бүрийн эффектийг шууд оруулан илтгэлдээ хавсаргах болно.

03_powerpoint

Excel 2010-н нарийн төвөгтэй тооцоолол, харьцуулсан хүснэгтийг хялбархан бүтээх боломж дээшилсэн бөгөөд ганцхан нүдэнд багтаагаад зураглалыг Sparkline-аар үүсгэх боломжтой болжээ. Slicers буюу хэрчигчээр том хүснэгтэн мэдээллийг жижиг хэсгүүдэд хуваан тооцоолол хийнэ. Вэб хувилбар дээр ч мөн адил маш олон төрлийн томъёо тооцооллыг хялбархан гүйцэтгэж чадна.

04_excel

05_excel

Эдгээр бүх програмууд нь Microsoft Windows Server 2008, Exchange server 2010, Sharepoint 2010 зэрэг сервер програмуудтай нягт уялдан ажиллах бөгөөд интернетээр дангаар хэрэглэхэд ч хялбар, олон төрлийн боломжуудтай байх ажээ.

06_word_web

07_excel_web

Ер нь сүүлийн хэдэн жилд Мэдээллийн технологийн салбарт гарсан үндсэн чиглэл бол хөдөлгөөнд суурилсан тооцоолол бөгөөд зөөврийн компьютер хүчээ авч байгаа, Google-ийн олон төрлийн Вэб үйлчилгээ, гар утаснууд илүү хүчин чадалтай, илүү боломжуудтай болж байгаа, програм хангамжууд вэбд суурилан үүлэн тооцоололд шилжиж байгаа гээд олон сонирхолтой зүйлс өрнөж байна.

Монгол улсад ч гэсэн интернет сайн дэлгэрч өрх гэрүүдэд ADSL ихэд нэвтэрч байгаа бол гар утсаараа 3G-гээр холбогдож эхэллээ.

За ингээд бүгдээрээ - Хөгжил дэвшлийн зүг урагшаа!

Сэтгэгдлүүд (0)Add Comment
Сэтгэгдэл бичих

busy