| Microsoft Office 2010 Бетаг үнэгүй авч туршаарай |
|
| Шинэ мэдээ, мэдээлэл - Программ хангамж |
| Бичсэн Алтансүх |
| 2009 оны 11-р сарын 20, Баасан гариг, 09:57 |
![]() Microsoft корпорацийнхан Windows 7 хувилбар гаргахдаа бараг жилийн өмнөөс туршилтын хувилбарыг үнэгүй тарааж туршилтаа олны хүчээр хийсэн аргаа үргэлжлүүлэн Office 2010 туршилтын хувилбарыг 2010 оны 10 сар хүртэл үнэгүй хэрэглэх лицензтэйгээр олон нийтэд санал болгожээ. Дажгүй сайхан санаа бөгөөд хүмүүст гэв гэнэт сонин систем өгснөөс жаахан туршуулаад, санал сэтгэгдлийг сонсоно гэдэг нь програм хангамжийн аварга компаний хувьд шинэлэг сайхан ажил болж байна.
Энэхүү Microsoft Office 2010 Professional Plus хувилбарт дараахи программуудыг багтаасан байна.
Та энэ хувилбарыг хэрэглэж эхлэхийн өмнө хэд хэдэн зүйлийг анхаарах хэрэгтэй. Үүнд:
Туршилтын хувилбарыг http://www.microsoft.com/office/2010/en/download-office-professional-plus/default.aspx хаягаар ороод татаж авч болох бөгөөд та и-мэйл хаягаараа бүртгүүлэн орсны дараа ямар хувилбарыг (32-бит эсвэл 64-бит) татахаа сонгоод татахын өмнө програмаа идэвхжүүлэх кодыг өгөх учраас сайн тэмдэглэж аваарай. Мэдээж туршилтын хувилбар учраас гацах, гэнэт хаагдах, мэдээлэл алдагдах болон бусад хүндрэлүүд гарах учраас туршилт маягаар хэрэглэвэл зохистой.
Тэмдэглэж авах
И-мэйлээр илгээх
Үзсэн: 911 Сэтгэгдлүүд (1)
![]()
... Бичсэн maxi, November 24, 2009
hey bi yum asuuh gesimaa nuguu google adeance biluu bairluulad tegeed teren deer darhaar mungu uguud baidag terniig sain tailbarlaad uguuch neg nzasaa asuusan chin ene deer todorhoi bichsen bgaa gesen yum bi daan ch haigaad olsongui ee.yadaj linkig ni taviad uguch pls bayrlalaa
|




