Хамгийн хэрэгцээтэй, үнэгүй сайн програмууд И-мэйл
Хэрэглэгчийн үнэлгээ: / 62
МууМаш сайн 
Шинэ мэдээ, мэдээлэл - Программ хангамж
Бичсэн Алтансүх   
2010 оны 1-р сарын 06, Лхагва гариг, 01:00
logosЭнэхүү жагсаалтанд байгаа програмуудын нилээдийг бид нар байнга хэрэглэдэг билээ. Хүн болгоны мэддэгээс гадна бусад олон чухал програмуудыг энд жагсаасан болно. Энэ жагсаалтыг нийтэд нь аваад үзвэл хүмүүсийг хүсч болох бүх төрлийн үүрэг функциудыг бүгдийг хангахаар олон төрлийн үнэгүй програмуудыг багтаасан бөгөөд та байнга хэрэглэдэг, энд бичээгүй үнэгүй сайн програм байвал санал сэтгэгдлийн хэсэгт бичээрэй.

Эдгээр програмуудаас та бүхний хүсэлтийн дагуу товчхон хичээл болгон бичих боломжтой бөгөөд Firefox-н талаарх хэд хэдэн хичээл бичсэн билээ.

  1. Firefox – Mozilla Firefox вэб хөтөч.
  2. VLC – Маш олон төрлийн видеог найдвартай тоглуулна.
  3. CCleaner – CrapCleaner гэдгийг товчлол бөгөөд таны компьютерыг элдэв хэрэгцээгүй мэдээлэл, файлыг цэвэрлэнэ.
  4. Dropbox – Интернетээр дамжуулан өөрийн файлуудыг нөөцлөх, хүмүүстэй солилцох.
  5. 7-Zip – Файл, фолдерыг багцлан шахаж хэмжээг нь багасгах болон буцаан задлах програм.
  6. OpenOffice.org – Бичиг баримт боловсруулагч, хүснэгтэн мэдээлэл, илтгэл тавих гээд төрөл бүрийн багцтай, Microsoft Office-той төстэй үнэгүй багц програм.
  7. Google Chrome – Google-н бүтээж байгаа вэб хөтөч. Удахгүй бүхэл бүтэн үйлдлийн систем болгохоор ажиллаж байгаа.
  8. µTorrent – BitTorrent-оор файл татах үнэгүй програмуудаас хамгийн жижиг нь бөгөөд боломжийн сайн ажиллагаатай.
  9. Notepad++ - Энгийн текст бичих програм.
  10. Gmail – Google Mail эсвэл Geek Mail ч гэж нэрлэж болохоор цахим шуудангийн үнэгүй үйлчилгээ.
  11. GIMP – Photoshop шиг л зураг янзалдаг програм бөгөөд Photoshop-оос илүү гарах эсэхийг цаг хугацаа харуулна биз. Гол давуу тал нь мэдээж үнэгүй.
  12. Paint.NET – Windows-д зориулсан зургийн програм.
  13. Microsoft Security Essentials – Microsoft-н үнэгүй вирусны эсрэг багц. Харамсалтай нь Монголоос орохгүй байх.
  14. Revo Uninstaller – Компьютер дээрээс програм uninstall буюу устгадаг програм. Ул мөргүй цэвэрхэн ажиллана шүү.
  15. Evernote – Та санахыг хүссэн зүйл, гэнэт санаад орсон зүйлсээ тэмдэглэн үлдээгээд, зохион байгуулмаар байвал үүнийг ашиглана уу.
  16. Thunderbird – И-мэйлийн програм. Та өөрийн Gmail, POP3 мэйлүүдээ тохируулан шалгах, хадгалах, зохион байгуулахад маш эвтэйхэн нээлттэй эхийн програм.
  17. Audacity – Дуу бичиж авах, бичлэгээ завсарлан, MP3 гэх мэт олон форматаар хадгалах боломж олгодог програм.
  18. ImgBurn – CD, DVD, HD DVD, Blu-ray гээд олон төрлийн дискийг бичих, хуулах, багц үүсгэх програм.
  19. Picasa – Зураг засварлах Google-н програм.
  20. Skype – Та өөрийн найзуудтайгаа чөлөөтэй чатлах, улс хооронд сайн чанартай утсаар ярих гээд олон сайн боломжуудтай.
  21. Pidgin – Ubuntu Linux төдийгүй Windows дээр ч ажилладаг Yahoo, Windows Live гэх мэт мессенжерийн үйлчилгээнд холбогдох програм.
  22. Ubuntu – Linux төрлийн үйлдлийн системүүдийн төрөл бүрийн түгээлтүүдээс нилээн алдартай нь.
  23. iTunes – Дуу хөгжим, видео, киног тоглуулах, зохион байгуулах програм бөгөөд iPod, iPod Touch болон iPhone-той хамт ашигладаг.
  24. foobar2000 – Windows-д зориулсан дуу хөгжим тоглуулагч програм.
  25. Foxit Reader – PDF файл унших үнэгүй програм.
  26. FileZilla – FTP протоколоор файл, фолдер дамжуулан үнэгүй програм.
  27. VirtualBox – Олон төрлийн үйлдлийн систем дээр ажилладаг Виртуаль машин үүсгэх, удирдах нээлттэй эхийн систем.
  28. TrueCrypt – Windows, Linux, Mac-д зориулсан хард диск нууцлах програм.
  29. Avast! – Home edition нь үнэгүй, вирусны эсрэг програм.
  30. Defraggler – Хард диск дээрх мэдээллийг цэгцлэн эгнүүлэх програм.
  31. KeePass – Та энд тэнд хэрэглэдэг хэрэглэгчийн нэр, түүний нууц үгийг хадгалж удирдах програм.
  32. Opera – Боломжийн сайн вэб хөтөч.
  33. AVG – AVG 9 Free хувилбар нь үнэгүй вирусны эсрэг програм.
  34. Digsby – Мессенжерүүд (Yahoo, MSN, GoogleTalk, Jabber, Facebook Chat, AIM), и-мэйл хаягуудаа автоматаар шалгах (YahooMail, Hotmail, Gmail болон POP3) болон Facebook, Twitter, Myspace, LinkedIn вэбсайтуудын мэдээллүүдээ нэг дор хүлээн авах програм.
  35. Google Reader – Өөрийн дуртай вэбсайтууд, блогууддаа шинэ мэдээлэл орсон даруй үзэхэд зориулсан вэб програм.
  36. Winamp – Бидний олон жил хэрэглэж сурсан MP3 гэх мэт олон төрлийн дуу хөгжим, видео тоглуулагч.
  37. Google Earth – Алтан дэлхийн өнцөг булан бүрийг алган дээрээ харах боломж олгодог програм бөгөөд сарны гадаргуу, одод огторгуйг ч харах боломжтой болсон.
  38. TeraCopy – Файл хурдан хуулахад зориулсан програм.
  39. Launchy – Windows, Linux дээр програмуудаа хурдан нээхэд зориулсан хэрэгсэл.
  40. Transmission – Mac-д зориулсан BitTorrent харилцагч.
  41. Eclipse IDE – Програм зохиоход зориулсан иж бүрдэл програмчлалын багц систем юм. Java IDE байдлаар эхэлсэн ч бүүр томрон илүү сайн систем болж чадсан.
  42. SpyBot Search & Destroy – Хорт вирусыг илрүүлэгч програм.
  43. Adium – Mac-д зориулсан олон төрлийн мессенжерт холбогдох програм.
  44. PuTTY – SSH, Telnet, Serial холболт хийн комманд оруулах дажгүй сайн програм.
  45. Songbird – Компьютер болон гар утас дээрээ дуу хөгжим, видео удирдах, зохион байгуулах, хуулах програм.
  46. Sumatra PDF – Windows-д зориулсан энгийн PDF унших програм.
  47. XBMC – Windows, Linux, Mac-д зориулсан мультимедиа систем.
  48. Blender – 3D зураг, видео бүтээх програм.
  49. CDBurnerXP – Windows-н бүх хувилбарт зориулсан CD, DVD, Blu-ray, HD-DVD бичихэд зориулсан програм.
  50. Everything – Windows-д зориулсан бага оврын хайлтын систем. Файл, фолдеруудаа хурдан олоход тусална.
  51. HandBrake – Windows, Linux, MacOS-д зориулсан видео формат хөрвүүлэгч програм.
  52. Rainmeter – Windows-н Desktop-оо өөрчлөх, зохион байгуулах, өнгө төрхийг өөрчлөх програм.
  53. AutoHotkey – Windows дээр дурын үйлдлийг гар болон хулганы хослолоор товчлол (shortcut) үүсгэх програм. Та өөрийн байнгын үйлдлүүдээ автоматжуулах боломжтой.
  54. Google Calendar – Вэбд суурилсан хуанлийн систем.
  55. MediaMonkey – Дуу хөгжмөө зохион байгуулах, удирдах, тоглуулах програм.
  56. Quicksilver – MacOS-д зориулсан програмуудыг эхлүүлэх, тэдгээрээс шууд хайлт хийхэд зориулсан програм.
  57. WinSCP – SecureSSH, SFTP, SCP зэрэг протоколоор холбогдон файл хуулах, удирдах програм.
  58. Google Voice – Skype шиг хямд үнээр олон улсад болон компьютер хооронд ярих програм. Гар утаснуудаа нийлүүлэн нэг GoogleVoice дугаар авах боломжтой.
  59. Boxee – Интернет болон компьютераасаа мультимедиаг зурагтан дээрээ гаргах медиа систем.
  60. AdBlock Plus – Mozilla Firefox дээр нэмж суулгадаг реклам сурталчилгааг хаадаг нэмэлт програм.
  61. Media Player Classic – Олон төрлийн видео, дуу тоглуулагч. Хурдан ажиллагаатай.

Эдгээр програмуудаас хамгийн түгээмэл хэрэглэгддэг 10 програмыг жагсаасан байдлыг дүрслэлд үзүүллээ.

01_chart

Сэтгэгдлүүд (10)Add Comment
...
Бичсэн mgl-hood, July 21, 2011
url hayguudiign web hotchiinhoo source ruun orood awchihgvi yu
...
Бичсэн dxdd, May 06, 2011
evernote iin talaar hcheel heregtei bn.zaawal pls
...
Бичсэн davka, April 30, 2011
eclipse iin talaar hcheel heregtei bn.
...
Бичсэн davka, April 30, 2011
eclipse iin talaar hcheeel heregtei bn yag yadii neh oilgohgui bn.

...
Бичсэн jyjg, April 04, 2010
bayrlalaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaa
...
Бичсэн Tuvshuu, March 24, 2010
smilies/cheesy.gifsmilies/grin.gif ene setguuliin web-n haygiig heleed uguuch zahialmaar bna.guiy
...
Бичсэн Keymind, February 04, 2010
dropbox neeree unen super bainaa. Thanks to you. Bi file aa hadgalaad shareleed l saihan bna. Bayarlalaaaa. www.n20.mn myanga tum naslag. Owner -iinh ni buyan oshoo zondoo olon bolon arvijig smilies/smiley.gif
...
Бичсэн sss, January 14, 2010
zugeer l um
...
Бичсэн 1, January 06, 2010
Heregtei zuil baina
...
Бичсэн ZB, January 06, 2010
eclipse iin talaar hicheel oruulj uguuch
Сэтгэгдэл бичих

busy