|
Internet Explorer 8 гарах дөхөж байна |
|
|
Шинэ мэдээ, мэдээлэл -
Программ хангамж
|
|
Бичсэн Алтансүх
|
|
2008 оны 9-р сарын 19, Баасан гариг, 18:25 |
 Microsoft корпораци тун удахгүй өөрийн вэб хөтөч болох Internet Explorer-н 8.0 хувилбарыг интернет хэрэглэгчдэд хүргэх гэж байна. Энэ нь зарим нэг талаараа хэрэглэхэд төвөгтэй санагддаг Internet Explorer 7.0 хэрэглэгчдийн хувьд таатай мэдээ болох биз. IE 8 хувилбар нь хэрэглэхэд хялбар болсон төдийгүй нилээдгүй шинэ хэрэгслүүдтэй болсон нь сайшаалтай.
Саяхан гарсан IE 8-н Бета 2 буюу туршилтын 2 дахь хувилбараас ажиглахад IE 8 нь өмнөх бүх хувилбаруудаасаа сайжирсан илэрхий байгаа боловч мэдээж аюулгүй байдлын хувьд тодорхойлоход хараахан эрт байна. Юутай ч гол гол шинэ хэрэгслүүдийг товч дурдвал:

Нууцаар интернет үзэх - Inprivate Browsing. Аливаа компьютер дээр интернет хэрэглэсний дараа history, autocomplete, search, cookie гээд вэб хөтөч дээр таны яамр вэбсайт үзсэн, хаагуур хаагуур явсан, ямар файлууд нээсэн хийгээд бараг л хэнтэй ярьсныг хүртэл илчлэх ур мөрүүд үлддэг. Тэгвэл IE 8 хэрэглэж байгаа үед InPrivate төлвийг идэвхжүүлж интернетээр аялахад тухайн компьютер дээр таны хэрэглээний талаар ямар мэдээлэл огт үлдэхгүй бөгөөд вэб хөтөч нь өөрийн үндсэн үүрэг болох вэб хуудсыг хөрвүүлэн үзүүлэх ажлаа л хийнэ гэсэн үг. Гэхдээ танд анхааруулахад зөвхөн тухайн компьютерт ул мөргүй болохоос интернетийн зам дундаас мэдээлэл алдагдах эрсдэл хэвээр байгаа тул банкны вэбсайт, бусад нууц мэдээлэл рүү хандахдаа SSL буюу Нууцлалтай Шугам хэрэглэж, дамжуулж байгаа мэдээллээ нууцлалтай байлгах хэвээрээ л байна.
- Compatibility View - Тохиромжтой төлөв. Зарим нэг вэбсайтыг үзэхэд дизайны шийдэл, кодын бичлэг, CSS болон зургийн файл зэргээс шалтгаалан үзэхэд бэрхшээлтэй, ямар нэг асуудал гарвал хаягийн мөрний баруун талын Compatibility View гэсэн товчийг дарахад тухайн вэбсайт нь IE 6, 7 гэх мэт хуучин вэб хөтчүүдийн стандартын дагуу хөрвүүлэгдэж гарах болно.
- SmartScreen Filter - Автомат Вэбсайт Хянагч. Энэ хэрэгслийг идэвхжүүлэн интернет үзэж байгаа үед вирустай, мэдээлэл хулгайлдаг, хуурамч вэбсайт руу санамсаргүйгээр орсон үед танд сануулах бөгөөд ямар төрлийн эрсдэл байгааг ч харуулах болно.
- Web Slices - Вэбийн Хэсгүүд. Та байнга ханддаг вэбийнхээ гол уншдаг хэсгийг хэсэгчлэн авч тэмдэглэгээ маягаар хадгалан дараа нь шинэчлэгдсэн үед хурдан мэдэх боломжтой юм.
- Search Suggestions - Хайлт Санал болгох. Таныг хайх үг бичиж байхад байж болох хайлтын мөрийг санал болгоно. Мэдээж англи хэл дээр сайн ажиллах бөгөөд монгол хэл дээр санал болгохдоо таны өмнө нь хайж байсан мөрнүүдийг жагсааж болно. Шинэлэг санаа биш хэдий нилээн цаг хэмнэдэг сайн хэрэгсэл юм.
Microsoft-н төлөвлөгөөний дагуу IE 8-н албан ёсны хувилбар нь 11 сард нийтийн хүртээл болох бөгөөд вэб стандартуудыг хамгийн сайн дэмжсэн гэж хэлж байгаа амлалт нь биелэлээ олоосой гэж хүсье.
 |