| Windows 7 хувилбар нь Vista-тай төстэй байж магадгүй |
|
| Шинэ мэдээ, мэдээлэл - Программ хангамж |
| Бичсэн Алтансүх |
| 2008 оны 9-р сарын 22, Даваа гариг, 19:31 |
|
Microsoft корпораци нь дараагийн үйлдлийн систем болох Windows 7 хувилбараа 2010 оны 1 сард дуусгана гэж амласан бөгөөд хугацаандаа амжихын тулд өмнөх Vista хувилбарыг цааш нь сайжруулах замаар явж байгаа бололтой. Vista-гийн кернел, драйверуудын загвартай төстэй байна гэж мэдэгдэж байсан бол одоогоор харагдах байдал нь ч гэсэн адилхан байж магадгүй байна.
TechNext.net блогын энэ мэдээнд үзүүлсэн Windows 7 M3 Build 6780-н дэлгэцүүд нь тус компанийхнийг төдийлөн баярлуулахгүй нь мэдээж. M3 буюу Milestone 3 хэмээх туршилтын хувилбар нь 9 сарын 7-нд зөвхөн дотоод ажилтнууд, зарим нэг түншүүдэд хүргэгдсэн билээ. Microsoft Vista үйлдлийн системээ ноднин нийтэд танилцуулан гаргаснаас хойш борлуулалтаараа төдийгүй амжилт гаргаагүй бөгөөд нь Windows XP анх гарсантай харьцуулахад чамлахаар үзүүлэлттэй байсан. Тэгвэл Windows 7 хувилбар нь дутууг нь дүүргэж, шинэ боломжуудыг бидэнд авчирна гэдэгт найдаж сууя даа.
Тэмдэглэж авах
И-мэйлээр илгээх
Үзсэн: 2772 Сэтгэгдлүүд (0)
![]() |




