| Microsoft Vista-гийн Service Pack 2-н бета ирэх долоо хоногт гарна |
|
| Шинэ мэдээ, мэдээлэл - Программ хангамж |
| Бичсэн Алтансүх |
| 2008 оны 10-р сарын 26, Ням гариг, 23:30 |
Анх гарснаасаа хойш нилээдгүй шүүмжлэлд өртөөд байгаа Microsoft Vista-гийн Service Pack 2 (SP2) гарах дөхөж байна. Энэ шинэчлэлт нь олон хүнд баяртай мэдээ бөгөөд хамгийн гол нэмэлт нь Blu-Ray диск уншигчийг дэмжих боломж юм.Microsoft-с гаргасан мэдээний дагуу туршилтын хувилбар нь ирэх долоо хоногт гарах бөгөөд тодорхой хугацаанд туршсаны дараа SP2 албан ёсоор гарах ажээ. Microsoft-н шинэ систем шинэчлэлтийн схемийн дагуу SP2 нь Windows Vista төдийгүй Windows Server 2008 хувилбарыг ч шинэчлэх боломжтой байх гэнэ. Сүүлийн үеийн мэдээнээс үзвэл Blu-Ray дэмжлэг, Bluetooth 2.1 дэмжлэгээс гадна Microsoft-н шинэ хайлтын програм болох Windows Search 4.0-г Vista-д авчирна.
Microsoft-н үзэж байгаагаар хэрэглэгчид заавал SP2-г хүлээх албагүй бөгөөд Vista SP1 нь нилээн сайн систем тул Windows XP-гээс ахиулахад буруудахгүй гэж хэлжээ. SP2-н албан ёсны хувилбар гарах хугацаа нь туршилтын хувилбарын үр дүнгээс шалтгаалах бөгөөд шинжээчдийн үзэж байгаагаар 2009 оны эхний хагаст байх бололтой.
Тэмдэглэж авах
И-мэйлээр илгээх
Үзсэн: 2748 Сэтгэгдлүүд (0)
![]() |


Анх гарснаасаа хойш нилээдгүй шүүмжлэлд өртөөд байгаа Microsoft Vista-гийн Service Pack 2 (SP2) гарах дөхөж байна. Энэ шинэчлэлт нь олон хүнд баяртай мэдээ бөгөөд хамгийн гол нэмэлт нь Blu-Ray диск уншигчийг дэмжих боломж юм.
