| Windows Azure гэж юу вэ? |
|
| Шинэ мэдээ, мэдээлэл - Программ хангамж |
| Бичсэн Алтансүх |
| 2008 оны 10-р сарын 28, Мягмар гариг, 10:30 |
|
Сүүлийн үед асар ихээр яригдах болсон Cloud Computing буюу Интернетд суурилсан цахим тооцоолол хэмээх ойлголт нь интернетээр дамжуулан вэб платформууд дээр ажиллах, тооцоолол гүйцэтгэх, хөгжүүлэхтэй холбоотой юм. Cloud буюу Үүл нь интернет үүссэн цагаас эхлэн зах хязгааргүй холбогдсон интернетийг төсөөлөхөд хэрэглэгдэж ирсэн билээ. Энэхүү ойлголтын зэрэгцээ Software-as-a-Service (SAAS), Web 2.0, Virtualization гэх мэт сүүлийн үеийн шинэлэг технологиуд зайлшгүй яригддаг бөгөөд интернетд суурилсан хэрэглээ улам бүр өсөн нэмэгдсээр байгаа билээ.
Windows Azure нь Microsoft-н мэдээллийн төвүүдэд байрласан гол серверүүд дэхь үндсэн үйлчилгээнүүдийг динамик программуудын тусламжтайгаар интернетээр дамжуулан дэлхийн өнцөг булан бүрээс хэрэглэх боломжийг нээж байгаа онлайн үйлдлийн систем юм. Системийн ажиллагааны ачаалал нь сүлжээнд болон серверүүдэд хуваагдан очсоноор компьютер удаан ажиллах, ачаалал даахгүй байх болон аливаа мэдээлэл алдагдах зэрэг асуудлууд үеэ өнгөрөөхийн эхлэл болох нь ээ. Програм хангамж нь сервер дээрх програмчлалын загварчлал буюу Framework дээр тулгуурлан хийгдэх учраас аюулгүй байдлын нэгдсэн удирдлагаар хангах боломж өндөрсөх юм. Windows Azure-г Windows 7-гүйгээр төсөөлөхийн аргагүй юм. 2010 онд Vista-г ахиулан гарч ирэх үйлдлийн систем нь мөн адил интернет, сүлжээнд тулгуурлан ажиллах бөгөөд үйлдлийн системийг дагалдан баахан програм хангамж ирэхээ болих нь ээ. Түүний оронд Windows Live Services түлхүү ашиглагдах бөгөөд ихэнх нь программууд нь хэрэгцээтэй үед интернетээс татагдан ажиллаж байх зарчмыг барих аж. Мэдээж өмнө өмнөхөөс илүүтэй мэдээлэл интернетээр дамжих нь нэгдүгээрт сүлжээний хурд хүчийг нэмэгдүүлэхийг; хоёрдугаарт сүлжээний аюулгүй байдлыг урьд урьдахаас илүүтэй анхаарч ажиллахыг биднээс шаардах юм.
Тэмдэглэж авах
И-мэйлээр илгээх
Үзсэн: 3196 Сэтгэгдлүүд (1)
![]() |


Microsoft-н уламжлалт Програм Хөгжүүлэлтийн Чуулга уулзалт Лос Анжелес хотноо болж байгаа билээ. Энд дэлгэн танилцуулсан Windows Azure нь олон хүний анхаарлыг гойд татаж байна. Энэ ер нь юу юм бэ? Үүнийг хийснээр Microsoft нь ямар чиглэл рүү яваад байна вэ?

