Ubuntu 8.10 Intrepid Ibex шинээр гарлаа И-мэйл
Хэрэглэгчийн үнэлгээ: / 6
МууМаш сайн 
Шинэ мэдээ, мэдээлэл - Программ хангамж
Бичсэн Алтансүх   
2008 оны 11-р сарын 04, Мягмар гариг, 10:37
ubuntulogoЛинукс үйлдлийн системийг хэрэглэгчдийн хүсэн хүлээсэн нэгэн шинэ систем гарсан нь сүүлийн хэдэн жилд ихээхэн дэлгэрсэн Canonical корпорацийн нээлттэй эхийн Ubuntu системийн шинэ хувилбар 8.10 "Intrepid Ibex" юм.

Ubuntu 8.10 Desktop Edition хувилбар нь олон шинэ боломжуудтай болсны дотор 3G сүлжээг дэмжих, хялбараар зочны данс нээн нэвтрэх болон ямарч USB флаш дискэнд оруулан тэндээсээ суулгах боломж зэрэг нь үнэхээр сайшаалтай болжээ. 8.10 хувилбарт Gnome 2.24 системийн график орчин (GUI) орсон бөгөөд нэмэлт цагийн хуваарь, файл удирдах илүү хялбар боломж, олон дэлгэцэнд зэрэг хэрэглэхэд хялбар болсон байна.

Өмнөх хувилбаруудтай харьцуулахад шинэ үйлдлийн системийг суулгахад илүү хялбар болсон бөгөөд ердөө 30 минутын дотор суугаад ажиллах эхэлнэ. Таны компьютерын төхөөрөмжүүдийг өөрөө шууд таниад шаардлагатай драйверуудыг суулгах бөгөөд ихэнх тохиолдолд нэмэлт драйвер суулгах шаардлагагүй байдаг. Firefox 3.0.3 вэб хөтөч, OpenOffice 2.4 хэрэглээний програм, Evolution Mail и-мэйлийн програм, Pidgin мессенжер, GIMP зураг график засварлагч зэрэг багтсанаараа энэ үйлдлийн системийг суулгаад шууд ашиглахад ямарч саадгүй болгож байгаа юм. Компьютер асаад ачаалах хугацаа ч илүү хурдан болжээ.

20081104_Ubuntu810_1

Intrepid Ibex нь 8.04 "Hardy Heron" хувилбараас хойш 6 сарын дараа гарч байгаа бөгөөд BBC сувгийн шууд цацдаг видео нэвтрүүлгүүдийг багтаасан байна.

kubuntulogoKDE график орчинд суурилсан Kubuntu Linux хувилбар нь KDE4 (4.1.2) хувилбарыг үндсэн сонголтоор тавьсан анхны үйлдлийн систем болж байна. KDE4 нь түүнийг хөгжүүлэгчдийн үзэж байгаагаар маш шинэлэг бүтээл болсон гэгдэж байгаа бөгөөд шүүмжлэгчид харин KDE3 шиг уламжлалт төрхийг хадгалаагүй гэж үзэж байгаа ажээ. Тэгэхээр KDE3 хэрэглэхийг хүсч байгаа хүмүүс одоохондоо Ubuntu 8.04 хэрэглэж таарах нь.
20081104_Kubuntu810_1

Kubuntu 8.10 нь тохируулах боломжтой Plasma widgets, home фолдер дахь файлууд руугаа хурдан хандах QuickAccess "plasmoid", системийн орчны тусламжийн мэдээллүүд, нэмэлт олон системийн тохиргооны хялбар хэрэгслүүдтэй болжээ.

Ubuntu 8.10 Server Edition буюу серверт зориулсан хувилбарыг цаашид 18 сарын турш шинэчлэн сайжруулж ажиллах бөгөөд сайжруулсан виртуальчлал, JAVA програм хөгжүүлэх, хялбар системийн удирдлага зэрэг нь сервер дээр ашиглахад хялбар сайн үйлдлийн систем болгожээ.

8.10 нь өөрийн тусгай виртуаль машин бүтээх хэсэгтэй бөгөөд бүтэн виртуаль машиныг шууд коммандын мөрөөс байгуулах боломжтой болжээ. Мөн Xen дээр 8.10 нь зочин үйлдлийн систем горимоор ажиллаж болох бөгөөд санах ойн удирдлагыг сайжруулах үүднээс Линукстийн KVM (Kernel-based Virtual Machine) дээр нэмэлт сайжруулалт хийсэн байна.

JAVA програмуудын хувьд нээлттэй эхийн Apache Tomcat 6.0 болон OpenJDK-г Ubuntu дээр дэмждэг болжээ. Үүний зэрэгцээ програмд суурилсан RAID боломж, нууцалсан (encrypted) хувийн фолдерууд болон хялбаршуулсан хамгаалагч зэргийг оруулснаар мэдээллийн аюулгүй байдал сайжирсан байна.

Сэтгэгдлүүд (0)Add Comment
Сэтгэгдэл бичих

busy