| 1234567890 өдөр |
|
| Шинэ мэдээ, мэдээлэл - Программ хангамж |
| Бичсэн Алтансүх |
| 2009 оны 2-р сарын 14, Бямба гариг, 19:48 |
Өнөөдөр өглөө нэгэн сонирхолтой үйл явдал болж өнгөрснийг бид нэг их анзаараагүй бизээ. Бидний сайн мэдэх Unix үйлдлийн системийн цаг тооллыг 1970 оны 1-р сарын 1-ний яг шөнө дундаас эхлэн нэг нэг секундаар тоолон тооцоолдог бөгөөд өнөө өглөө Улаанбаатарын цагаар 7.31-д Unix-ын цаг секундээр бол яг 1234567890 гэж таарчээ. Энэ өдрийг онцлохын гол зорилго нь Unix систем хэрхэн амжилттай хөгжин дэвшин явж байгааг тэмдэглэх гэсэн хэрэг бизээ.Unix-ын цаг нь цагийн тэг бүс UTC (Universal Coordinated Time) буюу GMT (Greenwich Mean Time) дээр суурилан тоологддог байна. Яг одоо хэдэн "цаг" болж байгааг http://coolepochcountdown.com/ вэбсайтаас сонирхоорой.
Мөн олон газар Unix-ын фенүүд цуглан хамтдаа тэмдэглэж байгаа бөгөөд та http://www.1234567890day.com/ вэбсайтаас үзэж сонирхоорой. Магадгүй энэ сайн системийг дурсахын зэрэгцээ шаггүй сайн уугаад авах шалтаг гаргаж байгаа ч биз.
Хамгийн сүүлд иймэрхүү онцлох үйл явдал 2001 оны 9-р сарын 9-нд болсон бөгөөд энэ өдөр Unix цаг 1'000'000'000 (нэг тэрбум!) секунд тоолсон билээ.
![]()
Тэмдэглэж авах
И-мэйлээр илгээх
Үзсэн: 2747 Сэтгэгдлүүд (0)
![]() |


Өнөөдөр өглөө нэгэн сонирхолтой үйл явдал болж өнгөрснийг бид нэг их анзаараагүй бизээ. Бидний сайн мэдэх Unix үйлдлийн системийн цаг тооллыг 1970 оны 1-р сарын 1-ний яг шөнө дундаас эхлэн нэг нэг секундаар тоолон тооцоолдог бөгөөд өнөө өглөө Улаанбаатарын цагаар 7.31-д Unix-ын цаг секундээр бол яг 1234567890 гэж таарчээ. Энэ өдрийг онцлохын гол зорилго нь Unix систем хэрхэн амжилттай хөгжин дэвшин явж байгааг тэмдэглэх гэсэн хэрэг бизээ.

