| Microsoft Internet Explorer 8 гарлаа |
|
| Шинэ мэдээ, мэдээлэл - Программ хангамж |
| Бичсэн Алтансүх |
| 2009 оны 3-р сарын 22, Ням гариг, 23:56 |
Microsoft корпорацийнхан 1 жил гаруй хөгжүүлсэн Internet Explorer 8 вэб хөтчийнхөө албан ёсны хувилбарыг гаргалаа. Бид та бүхэнд бета хувилбарынх нь тухай нийтлэлдээ шинэ сонин онцлогуудыг дурдсан билээ. Бета хувилбарт орсон боломжууд бүгд нарийн сайжирсан бөгөөд шинэ зүйлс багахан байна. Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар IE8-н найдвартай ажиллагаа, аюулгүй байдал нь өмнөх хувилбаруудаасаа сайжирсан ажээ.IE8 хувилбар дээрх шинэ боломж нь Add-Ons - Нэмэлт бөгөөд энэ нь Mozilla Firefox-н алдарт Add-Ons-н хариу гэхэд одоохондоо эрт байна. http://www.ieaddons.com/en/ вэбсайтаас төрөл бүрийн Web Slice - вэб хэсгүүд, Accelerator - вэб хурдасгагчуудыг татан авч болно. Эдгээр нь MSN мэдээ, цаг агаарын мэдээ, үнэт цаасны мэдээлэл гэх мэтээс эхэлж байгаа бөгөөд удахгүй бүүр олон сонголттой болох биз. Та нэмэлт суулгаснаар вэб хэсгүүдийг захиалан хялбараар хүлээн авч үзэж болох бөгөөд хурдасгагчаар дамжуулан вэбсайт дээрх мэдээлэлтэй холбоотой үйлдлүүдийг хурдан гүйцэтгэх боломжтой. Жишээ доорх зурагт үзүүлсэн шигээр та ямар нэгэн үгийг сонгоход цэнхэр товч гарч ирэх бөгөөд түүн дээр дарж Google-ээс хайлт хийж болно.
![]() Мөн доор үзүүлсний дагуу таны үзэж байгаа вэбсайтны зөвхөн домайн нэрийг нь тодруулан харуулснаар хуурамч вэбсайтуудыг ялган харах боломжийг таньд олгоно.
Internet Explorer 8 хувилбар нь вэб стандартуудыг дэмжихэд илүүтэй анхаарсан байна. Аюулгүй байдлыг дээшлүүлэх үүднээс Smart Screen, сайт хоорондын скриптийн шүүлтүүр нь аливаа эрсдэлтэй хэсгүүдийг танин анхааруулдаг болсон байна. Одоогийн байдлаар Internet Explorer 8-ын гол асуудал нь хурдны асуудал болоод байна. JavaScript хөрвүүлэгч нь их удаан байгаа бөгөөд ерөнхий ажиллагааны хурд ч бусад вэб хөтөчтэй харьцуулахад нилээн доогуур үзүүлэлттэй байна. Мөн суулгасныхаа дараа нь компьютераа дахин эхлүүлэх шаардлагатай нь бас жаахан ядаргаатай эсвэл Microsoft Windows үйлдлийн системтэй нь холбоотой байж болно. Тэгэхээр Internet Explorer 8 нь цаашид сайжруулах зүйлс олон байгаа бөгөөд одоохондоо "аюултай" байдлаараа алдартай Internet Explorer 6-гийн тарьсан уршгийг арилгахад хангалттай байж чадахгүй л болов уу.
Тэмдэглэж авах
И-мэйлээр илгээх
Үзсэн: 3203 Сэтгэгдлүүд (0)
![]() |


Microsoft корпорацийнхан 1 жил гаруй хөгжүүлсэн Internet Explorer 8 вэб хөтчийнхөө албан ёсны хувилбарыг гаргалаа. Бид та бүхэнд 


