| Байтын гайхамшиг |
|
| Шинэ мэдээ, мэдээлэл - Программ хангамж |
| Бичсэн Алтансүх |
| 2009 оны 3-р сарын 26, Пүрэв гариг, 14:05 |
Украйн гаралтай программист Дмитрий Галущенко-гийн "Байтын гайхамшиг" өгүүллэгийг КТМС-ийн доктор, профессор С.Байгалтөгс орчуулан ном болгон гаргажээ. Аливаа програм хангамжийг бүтээхдээ сэтгэл зүрх, хайраа гаргахын чухлыг өгүүлсэн энэхүү өгүүллэг нь сайн бүтээл болж интернетд ихээхэн шуугиан тарьсан байна. Ер нь тэгээд юу бичсэн юм бол?Дмитрий Галущенко нь Латвийн томоохон байгууллагад Мэдээллийн технологийн зөвлөхөөр ажилладаг бөгөөд өндөр түвшний буюу удирдлагын чипний программчлалаар мэргэшсэн нэгэн ажээ.
Тэрээр өгүүллэгтээ захиалагч, системийн шинжээч, программистаас үүдэлтэй нэгэн алдааг засах гэж өдөр шөнөгүй, нойр хоолгүй зүтгэсэн түүхээ өгүүлэхийн зэрэгцээгээр хамгийн гол санаа нь аливаа програмыг зүгээр ажилладаг байдлаар бүтээх биш харин яг ном журмын дагуу, нэг ч үг үсэг - нэг ч бит, байт алдалгүй бичихийн чухлыг тод тодруун гаргажээ.
Дэлхийн өнцөг булан бүрт программистууд програм зохиохдоо системийн шинжилгээг дутуу хийдэг, захиалагчийн хүсэлтийг эцэст нь хүртэл задлан шинжилж шаардлагатай гэж үзвэл өөрчлөн шинэчилж ажиллах ёстой хийгээд программын функц, оператор, класс, стек тус бүрт онцгой анхаарал тавьж хэрхэн урлагийн бүтээл шиг програм бичих ёстой онцлон тэмдэглэсэн байна. Та C++ ч юмуу, JAVA ч юм уу, Oracle-ийг өөд уруугүй мэддэг боллоо гэхэд сайн программист болохын зөвхөн өчүүхэн эхлэл юм гэвэл илүү дөхүү болохыг мөн өгүүлжээ.
Өгүүллэгийн сүүлийн хэсгийн нэг сайхан ишлэлээс таньд хүргэвэл:
Жинхэнэ програм бичихэд жигтэйхэн олон зүйл хэрэгтэй байдаг юм. Зөвхөн хар ухаанаар, эсвэл дан ганц мэдлэгээр ... овсгоо самбаагаар энд бид хол явахгүй. Яагаад гэхээр, жинхэнэ програмч хүн зүрх сэтгэлийнхээ дуудлагаар, чухам л "хайр дүүрэн" байж бичдэг юм. гэж төгсгөжээ.
Доктор, профессор С.Байгалтөгс та бүхэнд энэ өгүүллэгийг Монгол хэл дээр сайхан орчуулан хүргэж байгаа бөгөөд та бүхэн номын дэлгүүрүүдээс энэхүү номыг заавал авч уншаарай гэж хэлмээр байна. Ялангуяа программистаар ажилладаг бол, программист болохоор суралцаж байгаа бол үнэхээр хэрэгтэй санаануудыг элдэв техникийн үг хэллэггүйгээр үнэн сэтгэлийн өчил байдлаар бичигдсэн энэ өгүүллэгээс их зүйлийг мэдэрч авна гэдэгт итгэлтэй байна.
Энэ ном нь нэг их зузаан, нуршуу биш бөгөөд тайван уншихад хагас өдрийн дотор бараг "цээжлэх" байх шүү.
Тэмдэглэж авах
И-мэйлээр илгээх
Үзсэн: 2895 Сэтгэгдлүүд (0)
![]() |


Украйн гаралтай программист Дмитрий Галущенко-гийн "Байтын гайхамшиг" өгүүллэгийг КТМС-ийн доктор, профессор С.Байгалтөгс орчуулан ном болгон гаргажээ. Аливаа програм хангамжийг бүтээхдээ сэтгэл зүрх, хайраа гаргахын чухлыг өгүүлсэн энэхүү өгүүллэг нь сайн бүтээл болж интернетд ихээхэн шуугиан тарьсан байна. Ер нь тэгээд юу бичсэн юм бол?
