| Ubuntu-г Windows дотор ажиллуулж болох нь |
|
| Шинэ мэдээ, мэдээлэл - Программ хангамж |
| Бичсэн Алтансүх |
| 2009 оны 4-р сарын 07, Мягмар гариг, 21:21 |
Сүүлийн үед хаа сайгүй сонсогдох болсон Ubuntu Linux үйлдлийн системийн талаар сонирхож байвал энэ мэдээ танд хялбархан боломж олгож байна. Та Windows үйлдлийн систем хэрэглэдэг бол өөрийн системийг огтхон ч өөрчлөлгүйгээр Ubuntu ажиллуулж үзье гэвэл дэлгэрэнгүй мэдээллийг үзнэ үү.Мэдээж энэ шийдэл зөвхөн Windows-д зориулсан бөгөөд Ubuntu үйлдлийн системийг Windows үйлдлийн систем дотор ажиллуулах боломжтой. Үүнээс гадна зөөврийн байдлаар бүтээгдсэн учраас та флаш дискнээс ч ажиллуулж болно.
![]() Ubuntu Linux дээр суурилсан хийгдсэн бөгөөд Windows-н програм шиг л ажиллуулна. Мөн зөөврийн Ubuntu нь өөрийн ажлын талбарыг үүсгэдэггүй учраас Ubuntu дээр нээсэн цонхнууд тань Windows дээр цонх болоод гараад байна. Тэгэхээр тэр цонх тус бүрийг нээх, хаах, багасгах зэргээр удирдаж болно гэсэн үг.
Зөөврийн Ubuntu-гийн давуу тал нь:
Та зөөврийн Ubuntu-г http://portableubuntu.sourceforge.net вэбсайтаар ороод татаж аваарай. 438MB орчим хэмжээтэй файлыг татаж аваад 2 дарж задлана. Тэгээд Command prompt (Start > Run гэж ороод cmd гэж бичээд OK дарна) нээгээд Ubuntu-г задалсан фолдертоо (cd коммандыг зохих фолдерын замтай цуг бичиж) ороод run_portable_ubuntu командыг бичиж Ubuntu-г ажиллуулна. Command prompt-г Windows Vista, Windows 7 дээр Start > Accessories > Command Prompt дээр хулганы баруунаар дараад Run As Administrator гэсэн коммандаар нээх хэрэгтэй. Windows Firewall анхааруулга гаргавал Unblock гэж сонгох хэрэгтэй. Уншаад дууссаны дараа дээд зурган дээр үзүүлсэний адил командын үндсэн мөр (taskbar) гарч ирнэ. Ингээд ашиглахад бэлэн боллоо гэсэн үг.
Үндсэн цэснээс програм ажиллуулахад Windows-н програм адил нээгдэн ажиллах болно. Places гэсэн цонхоор ороод /mnt/C эсвэл /mnt/D гэж та өөрийн Windows-н C:, D: дискээ нээж болно.
![]() Та жишээ нь VLC Player суулгалаа гэхэд дараа нь Ubuntu-гаа нээхэд байж байна. Үндсэн цэсийг ашиглаж болохоос гадна Accessories дотроос Terminal ашиглан дуртай үйлдлээ хийж болно. Хэрвээ root хэрэглэгчээр хандах гэж байгаа бол нууц үг нь 123456 шүү.
![]() Мөн та Firefox-н туршилтын хувилбарыг Ubuntu дээр, энгийн хувилбарыг Windows дээрээ суулгаад аль алинаас нь цонх зэрэг нээж болж байгаа нь янз бүрийн туршилтын хувилбаруудыг Ubuntu дээрээ туршиж харин Windows-оо илүү цэвэрхэн байлгана гэсэн үг.
![]() Зөөврийн Ubuntu нь үнэгүй бөгөөд зөвхөн Windows дээрээс ажиллана. Ubuntu-г бүрэн суулгахаас илүү хялбар аргаар амтлах боломж юм. Хэрвээ та өөрийн Windows-н зэрэгцээгээр Ubuntu-г суулгая гэвэл боддог л бодол. Та эхлээд Windows суулгаад дараа нь сул үлдээсэн дискний зай (сайндаа л 10Gb байхад болно) дээрээ Ubuntu суулгах бөгөөд компьютер асахад Grub цэснээс аль үйлдлийн системийг ачаалахаа сонгоод болно. Мэдээж та бүх мэдээллээ нөөцөлж авахгүй бол иймэрхүү туршилтын үеэр устаж болох талтайг анхаарна уу.
![]()
Тэмдэглэж авах
И-мэйлээр илгээх
Үзсэн: 4283 Сэтгэгдлүүд (3)
![]() |


Сүүлийн үед хаа сайгүй сонсогдох болсон Ubuntu Linux үйлдлийн системийн талаар сонирхож байвал энэ мэдээ танд хялбархан боломж олгож байна. Та Windows үйлдлийн систем хэрэглэдэг бол өөрийн системийг огтхон ч өөрчлөлгүйгээр Ubuntu ажиллуулж үзье гэвэл дэлгэрэнгүй мэдээллийг үзнэ үү.





