| Firefox хөтчийн хамгийн түгээмэл нэмэлтүүд |
|
| Шинэ мэдээ, мэдээлэл - Программ хангамж |
| Бичсэн Алтансүх |
| 2009 оны 4-р сарын 15, Лхагва гариг, 11:33 |
Та бидний хэрэглэх дуртай Mozilla Firefox буюу "Галт Үнэг" вэб хөтөч нь өөрийн ашиглахад хялбар байдал, найдвартай ажиллагаа, вэб стандартуудыг сайн дэмждэг хийгээд олон сайхан нэмэлтүүдийнхээ ачаар маш хурдацтайгаар интернет хэрэглэгчдийн дунд тархаж байгаа билээ. Та энэхүү хөтчийг үндсэн зорилгоор нь ашиглахаас гадна төрөл бүрийн нэмэлтүүдийг суулгаснаар өөрийн ажлыг илүү хялбар болгож болно.Ингээд хамгийн түгээмэл хэрэглэгддэг нэмэлтүүд, та бүхэнд хэрэгтэй гэсэн нэмэлтүүдийг товч танилцуулъя. Та эдгээр нэмэлтүүдийг суулгая гэвэл http://addons.mozilla.org вэбсайтаар ороод хайж олоод суулгаж болно. Эдгээрийг ашиглах явцад аль нэг нэмэлтийн шинэ хувилбар гарсан үед Firefox өөрөө шалгаад, татаж аваад суулгачихдаг. Мөн Mozilla Firefox хөтчийг татан суулгахыг хүсвэл манай вэбсайтны нүүр хуудасны зүүн талын хэсэгт байгаа холбоосоор хандана уу.
1. AdBlock Plus
Та интернетээр аялж байхад тань янз бүрийн хэрэгтэй, хэрэггүй сурталчилгааны зураг, баннерууд зөндөө гардаг биз. Зарим нь энгийн зураг, зарим нь флаш хөдөлгөөнтэй, зарим нь бүүр нүд эрээлжилтэл анивчаад ядаргаатай байгаа бол энэхүү нэмэлтийн ачаар автоматаар болон хүссэн зураг, баннераа харагдахгүй болгон хаах боломжтой юм.Хаахыг хүссэн зурган дээрээ хулганы баруунаар даран "Adblock Image" эсвэл флаш баннерны буланд нэмэгдэж гарах "Block" гэсэн коммандыг сонгон хааж болно. Бидний түгээмэл ашигладаг вэбсайтуудаас www.news.mn вэбсайтыг илүү "цэвэрхэн" болгосон байдлыг доор үзүүллээ.
>>> ![]() 2. PDF Download
Вэбсайтуудад холбон тавьсан PDF (Portable Document File)-ийг дарахаар заавал Adobe Acrobat Reader суулгасан байхыг шаарддаг бөгөөд дуудах гэж их уддаг эсвэл заримдаа вэб хөтчийг гацаачих ч тохиолдол байдаг. Эсвэл тэр файлаа хадгалж авах гэхээр болдоггүй гээд олон асуудлыг шийдсэн энэ нэмэлтийн ачаар та PDF холбоосыг дарахад зүгээр нээх үү, холбоосыг үзэх, PDF файлыг татаж авах гэх мэт төрөл бүрийн нөхцөл байдалд тохирсон сонголтыг цонхыг харах болно.
![]() 3. Colorful Tabs
Олон вэбсайтыг зэрэг үзэхэд анх Opera-гаас эхтэй Tab буюу товхоор вэбсайтуудыг үзэх нь олон цонх дамжихгүй их хялбар арга юм. Firefox дээр олон товх нээсэн үед бүгдээрээ ижилхэн саарал харагдаад үзэхэд бэрхшээлтэй байгаа бол энэхүү нэмэлтийг танд санал болгоё. Энэ нэмэлт нь товхуудыг хоорондоо ялгагдахуйц өнгөөр тэмдэглэн харахад/хэрэглэхэд хялбар болгоно. Арын зураг нэмэх, өнгөний сонголтыг тохируулах боломжтой юм.![]() Та шинээр товх үүсгэхэд (CTRL+T товчоор хурдан үүсгэнэ) хоосон саарал товх нээгдэх та үзэх вэбсайтаа заавал бичиж байж ордог бол энэхүү нэмэлтийн ачаар та цагаа хэмнэх болно. Энэ нэмэлт нь таны урьдчилсан тохируулсан тооны багана, мөрөнд товчнуудыг гаргах бөгөөд та өөрийн байнга зочилдог вэбсайтуудыг тохируулан тэмдэглэж (бараг л bookmarking) өгснөөр шинэ товх нээнгүүтээ шууд хэрэгтэй вэбсайтныхаа зурган дээр дараад маш хурдан орох боломжтой болно.
5. NoScript
Энэ нэмэлт нь таны вэб хөтчийн аюулгүй байдлыг сайжруулах бөгөөд та зөвхөн итгэлтэй, найдвартай гэсэн вэбсайтууд дээр төрөл бүрийн скрипт, програм ажиллуулахыг тохируулах боломжтой болно. Ингэснээр сайт хооронд скрипт, хуурамч холбоос дарах зэргээс сэргийлэх боломжтой болох юм.6. Video DownloadHelper
7. DownloadThemAll!
Сэтгэгдлүүд (7)
![]()
...
Бичсэн Bayar, July 05, 2009
Sain baina uu,
Iim yum yer meddeggui yavlaa. Ih bayarlalaa. Saya adblock plus-g suulgalaa. Harin flash tsonh-g arilgah gesen chini banner-n buland garna gesen block gesen ug useg temdeglegeeg oldoggui. Ta buhen meddeg bol tailbar ugch tusalna uu. Bayarlalaa
...
Бичсэн legluud, April 20, 2009
whaha www.news.mn-iig saihan chadjee. Busad site-iig ch gesen iim jisheendee oruulmaar yum
...
Бичсэн Jargal, April 19, 2009
FastDial гэдгийг нь эндээс л анх харлаа. Нээрээ их хэрэгцээтэй эд бололтой. Бусдыг нь бол аль хэдийн ашиглаад сурчихсан.
|


Та бидний хэрэглэх дуртай Mozilla Firefox буюу "Галт Үнэг" вэб хөтөч нь өөрийн ашиглахад хялбар байдал, найдвартай ажиллагаа, вэб стандартуудыг сайн дэмждэг хийгээд олон сайхан нэмэлтүүдийнхээ ачаар маш хурдацтайгаар интернет хэрэглэгчдийн дунд тархаж байгаа билээ. Та энэхүү хөтчийг үндсэн зорилгоор нь ашиглахаас гадна төрөл бүрийн нэмэлтүүдийг суулгаснаар өөрийн ажлыг илүү хялбар болгож болно.
Та интернетээр аялж байхад тань янз бүрийн хэрэгтэй, хэрэггүй сурталчилгааны зураг, баннерууд зөндөө гардаг биз. Зарим нь энгийн зураг, зарим нь флаш хөдөлгөөнтэй, зарим нь бүүр нүд эрээлжилтэл анивчаад ядаргаатай байгаа бол энэхүү нэмэлтийн ачаар автоматаар болон хүссэн зураг, баннераа харагдахгүй болгон хаах боломжтой юм.
>>> 

Олон вэбсайтыг зэрэг үзэхэд анх Opera-гаас эхтэй Tab буюу товхоор вэбсайтуудыг үзэх нь олон цонх дамжихгүй их хялбар арга юм. Firefox дээр олон товх нээсэн үед бүгдээрээ ижилхэн саарал харагдаад үзэхэд бэрхшээлтэй байгаа бол энэхүү нэмэлтийг танд санал болгоё. Энэ нэмэлт нь товхуудыг хоорондоо ялгагдахуйц өнгөөр тэмдэглэн харахад/хэрэглэхэд хялбар болгоно. Арын зураг нэмэх, өнгөний сонголтыг тохируулах боломжтой юм.
Энэ нэмэлт нь таны вэб хөтчийн аюулгүй байдлыг сайжруулах бөгөөд та зөвхөн итгэлтэй, найдвартай гэсэн вэбсайтууд дээр төрөл бүрийн скрипт, програм ажиллуулахыг тохируулах боломжтой болно. Ингэснээр сайт хооронд скрипт, хуурамч холбоос дарах зэргээс сэргийлэх боломжтой болох юм.

hi5 ntr image block n yaj gargahuu zaagaad ogooch