| Office 2007-гийн Service Pack 2 гарлаа |
|
| Шинэ мэдээ, мэдээлэл - Программ хангамж |
| Бичсэн Алтансүх |
| 2009 оны 4-р сарын 29, Лхагва гариг, 18:15 |
Microsoft корпораци өчигдрөөс эхлэх өөрийн хэрэглээний програм хангамжийн багц болох Office 2007-гийн ServicePack 2 буюу олон тооны нэмэлт, засваруудыг багтаасан шинэчлэлийг олон нийтэд гаргалаа. ODF (OpenDocument Format) болон PDF (Portable Document Format)-уудыг шууд дэмждэг болсон нь сайшаалтай нэмэлт болжээ.Юун түрүүнд та www.microsoft.com вэбсайтаас Office 2007 Service Pack 2-ийг татаж аваад суулгаарай. Файл нь 290MB хүртэл том болох байх шүү.
Энэ удаагийн шинэчлэлийн гол онцлог гэвэл OpenOffice нээлттэй эхийн програм (http://www.openoffice.org)-ын гол формат болох ODF - OpenDocument Format-ийг шууд дэмждэг болсон бөгөөд мөн PDF файлыг ч дэмждэг болсон нь том алхам юм. Adobe корпораци эхэндээ PDF дэмжихийг нь эсэргүүцэж байсан хэдий ч PDF нь нэгэнт нээлттэй формат учраас хориглох аргагүй юм. Та өөрийн хийсэн бичиг баримтаа шууд ODF эсвэл PDF формат руу хадгалж болох бөгөөд хадгалахад шууд эдгээр формат руу хадгалж байхаар үндсэн тохиргоогоо өөрчилж болох юм.
2006 онд стандарт болон батлагдсан OOXML (Office Open XML) форматыг Microsoft компаниас ODF-ийг сөрүүлэн гаргаж батлуулсан бөгөөд одоогоор өөрийнхөө энэ шинэ стандартыг ч бүрэн дэмждэг болж чадаагүй байна. Ирэх жил олон нийтэд гарах Office 14 хувилбар дээр дэмждэг байхаар төлөвлөн ажиллаж байгаа ажээ.
Бусад өөрчлөлтүүд гэвэл Access-аас тайланг Excel рүү шууд оруулах, Outlook дээр RSS сувгийг хялбар унших боломж, XPS форматаар хадгалах, програмын найдвартай ажиллагаа, хурдтай ажиллах боломжийг сайжруулсан гэх мэтийг дурдаж болно.
Тэмдэглэж авах
И-мэйлээр илгээх
Үзсэн: 4056 Сэтгэгдлүүд (1)
![]()
... Бичсэн acid, May 03, 2009
Saihan nemelt bolson baina. yag odoo tataad suulgaj baina. ta buhen ch gesen enehuu shinechleleees buu hotsrooroi
|


Microsoft корпораци өчигдрөөс эхлэх өөрийн хэрэглээний програм хангамжийн багц болох Office 2007-гийн ServicePack 2 буюу олон тооны нэмэлт, засваруудыг багтаасан шинэчлэлийг олон нийтэд гаргалаа. ODF (OpenDocument Format) болон PDF (Portable Document Format)-уудыг шууд дэмждэг болсон нь сайшаалтай нэмэлт болжээ.
