| Windows 7-гийн RC1 гарлаа |
|
| Шинэ мэдээ, мэдээлэл - Программ хангамж |
| Бичсэн Алтансүх |
| 2009 оны 5-р сарын 05, Мягмар гариг, 21:45 |
Microsoft корпораци хамгийн сүүлийн үеийн Windows 7 үйлдлийн системийнхээ Release Candidate 1 буюу Албан ёсны туршилтын хувилбарыг өнөөдөр олон нийтэд нээлттэйгээр гаргалаа. Та ингэснээр өөрийн хувийг татан авч өөрийн компьютер дээр суулган туршиж болох нь ээ. Мэдээж хэд хэдэн анхаарах зүйлс байна.Юун түрүүнд хэлэхэд та http://www.microsoft.com/windows/windows-7/download.aspx хаягаар орж татан авч болно. За одоо хүсэн хүлээсэн холбоосоо авсан бол цааш нь уншвал зүгээр л байх. Та татан авахын тулд MSN, Hotmail, Passport буюу Windows Live ID хэрэглэх хэрэгтэй. Ингэснээр зөвхөн танд зориулан Windows 7-гийн Product Key буюу Бүтээгдэхүүний кодыг өгнө.
Та Windows 7-гийн суулгац буюу 2.4GB орчим файлыг татан авах бөгөөд энэхүү файлаа DVD рүү бичин тэндээсээ компьютераа ачаалан суулгана. Windows XP-гээс шууд ахиулах боломжгүй бөгөөд заавал шинээр суулгана. Харин Windows Vista-тай бол шууд upgrade буюу ахиулан суулгаснаар өөрийн тохиргоонууд, суулгасан програмуудаа ерөнхийд нь хадгалан авч үлдэх боломжтой юм.
Windows 7 RC1 нь 2010 оны 6-р сарын 1 хүртэл ажиллах бөгөөд үүнээс хойш таны компьютер 2 цаг тутамд унтрах болно. Эсвэл та тухайн үеийн шинэ хувилбарыг эсвэл Windows 7-гийн албан ёсны хувилбарыг авч суулгах хэрэгтэй болно.
Мэдээж туршилтын хувилбарыг суулгахын өмнө та өөрийн мэдээлэл, тохиргоонуудаа нөөцлөн авахаа мартуузай.
Миний хувьд Windows 7 RC1 build 7100 суулгаад 7 хоног гаруй болж байна. Өмнөх туршилтын бета хувилбаруудтай харьцуулахад улам сайжирсан байна. Анх суулгахад ихэнх төхөөрөмжүүдийг шууд таниад суулгачихсан бөгөөд Nvidia graphics, Realtek HD Audio-гийн драйверуудыг өөрөө олоод татаад суулгаад бүх юм болчихлоо.
Шинэ фолдер үүсгээд, нэрийг нь өгөөд шууд орох гээд дарахад алдаа өгдөг байсан бол одоо зүв зүгээр болжээ. Ерөнхийдөө файл, фолдерын зөвшөөрлийг өөрчлөхөд илүү хялбар болсон байна. Мөн өмнө нь олон файлыг зэрэг сонгоход заавал Ctrl товчоо дарсан чигээрээ сонгох хэрэгтэй байдаг байсан бол одоо файл, фолдеруудын нэрийн урдах сонголтыг чагтлаад байхад л боллоо. Control Panel илүү сонголттой, нарийвчилсан тохиргоотой, хэрэглэхэд хялбар бөгөөд хурдан болжээ.
Олон хүний тоглох дуртай Хөзөр хүртэл шинэ эффектүүдтэй болжээ. Internet Explorer 8, Windows Media Player 12 багтаасан бөгөөд Windows Media Center хүртэл оржээ.
За ингээд бүгдээрээ туршаад байж дээ.
![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]()
Тэмдэглэж авах
И-мэйлээр илгээх
Үзсэн: 3300 Сэтгэгдлүүд (2)
![]()
...
Бичсэн aWe[S]oMe.!!, March 28, 2010
Би Windows 7 г татаж аваад двд н дээр шараад, компьютер ээ рестарт хийгээд BOOT уншихыг хүлээж байтал, нэг бичиг гарч ирсэн ээ Press any key.............REBOOT гээд цааш инстал файлуудруу хандахгүй байна. Яагаад ингэснийг мөн яаж зүгээр болгохыг хэлээд өгөөч.!!
|


Microsoft корпораци хамгийн сүүлийн үеийн Windows 7 үйлдлийн системийнхээ Release Candidate 1 буюу Албан ёсны туршилтын хувилбарыг өнөөдөр олон нийтэд нээлттэйгээр гаргалаа. Та ингэснээр өөрийн хувийг татан авч өөрийн компьютер дээр суулган туршиж болох нь ээ. Мэдээж хэд хэдэн анхаарах зүйлс байна.







