Алдартай компаниудын нэрийн үнэ цэнийн судалгаа И-мэйл
Хэрэглэгчийн үнэлгээ: / 3
МууМаш сайн 
Шинэ мэдээ, мэдээлэл - Бизнес
Бичсэн Алтансүх   
2008 оны 9-р сарын 19, Баасан гариг, 23:35
Хамгийн сүүлд явуулсан судалгааны дүнгээр Google-н нэрийн үнэ цэнэ өсч, өнгөрсөн жил 20-р байрт байсан бол энэ жил хамаагүй дээшлэн 10-р байранд оржээ. Ингэснээр технологийн компаниуд дотроо 5-р байранд оржээ.
Алдартай компаниудын нэрийн үнэ цэнийн судалгаа, тэрбум ам.доллароор
brands_value_chart

Business Week болон Interbrand-н явуулсан судалгаанд харуулснаар Microsoft нэгээр доошлон, IBM-д байраа алдсан бөгөөд үр дүнг тооцохдоо тухайн компаний нэр буюу барааны тэмдэгт нь хэдий хирийн орлого оруулах вэ гэсэн шалгуураар авч үздэг байна. Google нилээн ахицтай байсан ба өнгөрсөн оны мөн үеийнхээс 43 хувиар өсч 25.6 тэрбумд хүрчээ. Түүний дараагаар Apple мөн өссөн бөгөөд 24 хувиар өсч 13.7 тэрбум болжээ.

Coca-Cola компани 66.7 тэрбумаар тэргүүлсэн хэвээр байгаа бол технологийн компаниуд ч сайн үзүүлэлттэй гарчээ. Nokia 5-д, Intel 7-д, Hewlett-Packard 12-т, Cisco 17-д, Samsung 21-д, Oracle 23-т, Sony 25-д тус тус жагсчээ.
Сэтгэгдлүүд (0)Add Comment
Сэтгэгдэл бичих

busy