Logitech компани SightSpeed компанийг худалдан авчээ И-мэйл
Хэрэглэгчийн үнэлгээ: / 1
МууМаш сайн 
Шинэ мэдээ, мэдээлэл - Бизнес
Бичсэн Алтансүх   
2008 оны 10-р сарын 29, Лхагва гариг, 18:01
logitech_smallogoLogitech компаниас Мягмар гаригт гаргасан мэдэгдэлд дурдсанаар тус компани нь төрөл бүрийн систем дээр ажилладаг видео чат, ярианы програм бүтээсэн SightSpeed компанийг 30 сая ам.доллароор худалдан авчээ.
Энэ нь мэдээжээр вэб камерыг төрөл бүрээр нь үйлдвэрлэдэг Logitech-н хувьд чухал бодлоготой залгилт юм.SighSpeed ni 2001 онд байгуулагдсан бөгөөд 25 ажилтантай Калифорнийн жижиг компани юм. Эдний бүтээсэн програм нь SIP протокол ашиглан секундэд 30 кадр дамжуулах боломжтой бөгөөд шууд чатаар харилцах боломжтой ажээ.

Энэхүү бизнесийн үр дүнд Logitech нь өөрийн түгээмэл тархсан вэб камерын зах зээл дээр илүү өргөн боломжтой шинэ бүтээгдэхүүнүүдийг гаргаж ирснээр өөрийн эзлэх хувийг огцом нэмэгдүүлэх боломжтой гэж үзэж байгаа бололтой.
Сэтгэгдлүүд (0)Add Comment
Сэтгэгдэл бичих

busy