Microsoft-ийн хувьцаа сүүлийн 10 жилийн дунджаар хамгийн бага ханштай байна И-мэйл
Хэрэглэгчийн үнэлгээ: / 2
МууМаш сайн 
Шинэ мэдээ, мэдээлэл - Бизнес
Бичсэн Алтансүх   
2008 оны 11-р сарын 18, Мягмар гариг, 23:34
microsoft_logoMicrosoft корпорацийн хувьд нөгөө муу хэлүүлээд байдаг Билл Гэйтсээ тэтгэвэрт гаргаснаас хойш төдийлөн ахиц муутай байгаа билээ. Intel-тэй үгсэн хэрэглэгчдээ хохироосон хийгээд Vista нь борлуулалт муутай байгаа, мөн Yahoo-г залгих гэсэн санаархал нь бүтээгүй гээд олон юм байна. Бас нэг муухан мэдээ хаалга тогшиж байна.
Jefferies Group судалгааны компаниас Microsoft-ийн 2009 борлуулалтын урьдчилсан тоймыг судлан гаргасан даруй Microsoft-ийн хувьцаа нилээн унаж, тэр дундаа сүүлийн 10 жилд байгаагүй унаад байна. Өчигдрийн хаалтын ханш нь нэгж хувьцаанд $19.19 байсан бол өнөөдөр - яг одоогийн байдлаар - нэгж хувьцаа нь ойролцоогоор $19.36 хавьд арилжаалагдаж байгаа нь Windows 98, Windows 2000, Windows XP үйлдлийн системүүдээ гаргасны дараа үеүдэд гялалзаж байсан ханшнаас бараг 2 дахин буурсан янзтай байгаа нь одоо дэлхий нийтийг хамарч ч магадгүй болоод байгаа санхүүгийн хямралаас үүдэлтэй ажээ.

20081118_ms_stock

2009 онд хувийн компьютерын борлуулалт, хүмүүсийн хэрэглээндээ зарцуулах зарлага буурах төлөвтэй байгаа нь компьютерын салшгүй хэсэг болсон үйлдлийн системийн борлуулалтанд шууд хамааралтай бөгөөд дэлхийн бүх компьютерын бараг 90 хувьд ноёрхдог Редмондын аваргын хувьд хүндхэн тусах бололтой байна.

Тэгэхээр 2010 онд нийтийн хүртээл болгохоор "амлаад" байгаа Windows 7 нь аврагч болох болов уу эсвэл нөгөө тэтгэврийн өвгөн эргэн ирж Стив Балмерыг халах болов уу?!
Сэтгэгдлүүд (0)Add Comment
Сэтгэгдэл бичих

busy