Oracle корпораци Sun Microsystems-г худалдан авлаа И-мэйл
Хэрэглэгчийн үнэлгээ: / 2
МууМаш сайн 
Шинэ мэдээ, мэдээлэл - Бизнес
Бичсэн Алтансүх   
2009 оны 4-р сарын 21, Мягмар гариг, 09:38

01_oracle_sunOracle корпораци Sun Microsystems-ийг худалдан авснаар компьютерын тоног төхөөрөмжийн зах зээлд нэвтрэх боломжтой болж байгаа юм. Sun ба IBM корпорациудын хооронд яриа хэлцэл бүтэлгүй болсны дараа Oracle тоглоомонд оролцон худалдан авах тухай мэдээллээ Даваа гаригт тараасан шуугиан дэгдээж эхлээд байна.

Oracle нь нэгж хувьцаа тутамд $9.50 буюу нийтдээ $7.4 тэрбум ам.доллароор Sun Microsystems-г худалдах авахаар тохиролцсон болохоо зарлалаа.

Oracle корпорацийн захирал Лерри Эллисоны хэлснээр энэхүү залгилтын ачаар Oracle нь хэрэглэгчдэд иж бүрэн, нэгдмэл шийдлүүдийг санал болгон хангах боломжтой болно гэжээ. Энэ нь ч үнэхээр үнэний талтай болж эхэлж байна. Sun Microsystems-н гол хоёр програм хангамжийн шийдэл бол Java ба Solaris билээ. Java нь салбартаа тэргүүлэгч програм хангамж боловсруулах систем бөгөөд Oracle Fusion Middleware хэмээх томоохон бизнес нь Java дээр суурилсан билээ. Тийм ч учраас Java гартаа оруулна гэдэг нь Oracle-н хувьд чухал ач холбогдолтой алхам юм. Solaris нь Oracle-н бараг тулгуур болсон үйлдлийн систем бөгөөд урт удаан хугацаанд сайн түнш байсаар иржээ.

IBM корпораци мөн Sun-г авахаар яриа хэлэлцээр хийж байсан бөгөөд зарим эх сурвалжаас үзэхэд нэгж хувьцаанд $9.40 санал болгосныг Sun татгалзсан байна. Мэдээж Sun-гийн захирлуудын зөвлөл 10 центний төлөө биш өөрийн компаний алс ирээдүйг бодож Oracle-тай нэгдэх шийдвэр гаргасан бизээ.

Сэтгэгдлүүд (0)Add Comment
Сэтгэгдэл бичих

busy