| Сансрын хөлгүүд хамт байгаа ховор мөч |
|
| Шинэ мэдээ, мэдээлэл - Шинжлэх ухаан |
| Бичсэн Алтансүх |
| 2008 оны 9-р сарын 22, Даваа гариг, 18:37 |
|
Ирэх 10 сарын 11-нд хөөргөх Атлантис сансрын олон дахин ашиглах хөлөг нь сансарт байрлах Hubble сансрын дуранг зорих бөгөөд аюулгүй байдлын үүднээс Эндовер хөлгийг бэлдсэн байна. Энэ нь 1990 оноос хойш анхны бөгөөд эцсийн удаа хоёр сансрын хөлгийг хамтад нь хөөрөх зурваст байрлуулсан тохиолдол билээ. Наана байрлаж байгаа нь одоо хөөрөх сансрын Атлантис хөлөг бөгөөд хэрвээ нислэгийн явцад ямар нэгэн асуудал гарсан нөхцөлд Эндовер хөлгийг араас хөөргөж аврах ажиллагаа явуулах зорилгоор хөөрөх зурваст бэлтгэн байрлуулсан нь цаана нь харагдаж байна. Флорида дахь Кеннедийн нэрэмжит сансар судлалын төвийн хөөрөх А ба Б тавцанд байгаа сансрын хөлгүүд болон Дисковери хөлгүүд нь 2010 оноос хойш нислэгт гарахгүй учир энэ солонго татсан сайхан зурагт байгаа шиг түүхэн мөч дахин таарахгүй нь харамсалтай.
Энэ зургийн том хувилбарыг эндээс авна уу.
Тэмдэглэж авах
И-мэйлээр илгээх
Үзсэн: 2552 Сэтгэгдлүүд (0)
![]() |




