| LHC буюу Аварга Протон Мөргөлдүүлэгч |
|
| Шинэ мэдээ, мэдээлэл - Шинжлэх ухаан |
| Бичсэн Алтансүх |
| 2008 оны 9-р сарын 22, Даваа гариг, 19:05 |
Large Hadron Collider буюу Аварга Протон Мөргөлдүүлэгч нь нэрнээсээ эхлээд хачирхалтай бөгөөд сүрдмээр сонсогдож байгаа биз. Тэгвэл асар том хэмжээтэй энэ машиныг бүтээсэн зорилго нь ердөө асар жижигхэн атомын бүрэлдэхүүнд ордог бүүр жижигхэн протонуудыг мөргөлдүүлж тэд нар цаашаа ямар жижиг хэсэг болон задрахыг харахад оршиж байгаа юм.Швейцарь, Францын хил дамнан 27 километр диаметртэй энэ том байгууламж нь газрын хөрснөөс доош 100 метрт байрладаг. Нийтдээ 6 тэрбум еврогоор бүтсэн энэ том машин нь асар олон соронзонгийн нөлөөллөөр протонуудыг гэрэл хурдны 99.999999% хүртэл хурдлуулах бөгөөд Атлас хэмээх мэдрэгчийн хэсэг дээр өөд өөдөөс нь мөргөлдүүлснээр ямархуу цацрагууд, элементүүд болон задрахыг судлах зорилготой юм. Энэ нь орчлон ертөнц анх үүссэн Их Тэсрэлт (Big-Bang)-ийн агшинд ямархуу нөхцөл байсныг хиймлээр бүрдүүлнэ гэж эрдэмтэд үзэж байгаа юм байна.
![]() Энэ 9 сарын 10-нд анхны цацрагаа явуулж туршсан LHC-гийн талаар олон янзын яриа байсны нэг нь протонуудыг мөргөлдүүлснээр анти-маттер буюу эсрэг биет үүсч ойр орчны бүх юм хийгээд бүүр дэлхийг залгичих хар нүх үүсгэнэ гэсэн айдас байсан бөгөөд эрдэмтэд хэдийгээр үл мэдэгдэх туршилт хийж байгаа хэдий ч айх зүйл огт байхгүй гэж мэдэгдсээр байгаа. Энэ ярианы эхлэл нь Ден Брауны зохиол дээр уг төхөөрөмжийг дурьддагтай холбоотой биз. Ден Браун чинь нөгөө алдартай "Да Винчи Код" романы зохиолч шүү дээ.
Эргээд сэдэвтээ ороход, хэдийгээр эрдэмтэд үнэхээр ч үл мэдэгдэх зүйлээр тоглож байгаа боловч ямар нэг сөрөг гарах нь юу л бол. Харин ч шинэ энергийн эх үүсвэр хийгээд бидний дэлхий ертөнц ямархуу бүтэцтэйг танин мэдэх нэг том алхам болох биз.
Одоогоор уг төхөөрөмж нь түр зуурын гэмтэлтэй байгаа бөгөөд Атлас хэмээх асар том (7 давхар байшин шиг!!!) мэдрэгчийн хэсэгт гарсан гэмтлээс болж бүтэн 2 сар гаруй зогсоход хүрээд байгаа билээ.
![]()
Тэмдэглэж авах
И-мэйлээр илгээх
Үзсэн: 2489 Сэтгэгдлүүд (1)
![]()
... Бичсэн Багаа, January 10, 2012
үнэхээр гоё мэдээлэл оруулж өгсөнд баяраллаа.цаашид LHC -ийн тухай бичхийг хүсий
|


Large Hadron Collider буюу Аварга Протон Мөргөлдүүлэгч нь нэрнээсээ эхлээд хачирхалтай бөгөөд сүрдмээр сонсогдож байгаа биз. Тэгвэл асар том хэмжээтэй энэ машиныг бүтээсэн зорилго нь ердөө асар жижигхэн атомын бүрэлдэхүүнд ордог бүүр жижигхэн протонуудыг мөргөлдүүлж тэд нар цаашаа ямар жижиг хэсэг болон задрахыг харахад оршиж байгаа юм.


