| Спам илгээгч зомби компьютерууд олширсоор байна |
|
| Шинэ мэдээ, мэдээлэл - Аюулгүй Байдал |
| Бичсэн Алтансүх |
| 2008 оны 10-р сарын 07, Мягмар гариг, 11:37 |
|
Symantec корпорацийн гаргасан судалгаанаас үзвэл вирусээр халдварлагдан, гадагшаа спам и-мэйл түгээгч компьютеруудын тоо сүүлийн сард огцом өсчээ. Тус компаниас гаргасан судалгааны (PDF) дараахан MessageLabs-н гаргасан судалгаа дээрх үр дүнг баталсан байна.
Өнгөрсөн 6, 7-р саруудад харьцангуй тогтвортой байсан энэ үзүүлэлт 8 сард 37 хувиар буурсан юм. Тэгвэл энэ тоо 9-р сард 101 хувиар өссөн бөгөөд Өмнөд Солонгост хамгийн их буюу 4236 хувиар өсчээ. Түүний дараагаар Казакстан (761%), Румынь (607%), Саудын Араб (555%) болон Вьетнам (540%) улсууд оржээ.
![]() Ингэж огцом нэмэгдэх болсон олон шалтгаан байж болох бөгөөд Symantec-н үзэж байгаагаар CNN, MSNBC гэх мэт агентлагаас ирсэн сүүлийн үеийн мэдээ шиг хуурамч и-мэйлүүд ихэссэнтэй холбоотой гэжээ. Монголд иймэрхүү аюулгүй байдлын асуудал нилээн ноцтой бөгөөд ялангуяа флаш дискээр дамждаг вирус маш түгээмэл байгаа нь сэтгэл түгшээж байна.
Тэмдэглэж авах
И-мэйлээр илгээх
Үзсэн: 2345 Сэтгэгдлүүд (3)
![]() |




