| Хакерууд Google Maps дээр Microsoft-н төвийг "Microsoft Escort Service" болгочихжээ |
|
| Шинэ мэдээ, мэдээлэл - Аюулгүй Байдал |
| Бичсэн Алтансүх |
| 2008 оны 11-р сарын 03, Даваа гариг, 01:20 |
|
Хүн болгоны хэрэглэх дуртай үйлчилгээ болсон Google Maps дээр энэ хагас бүтэн сайнд сонин зүйл болоод өнгөрсөн нь хакерууд Google Maps дээрх Microsoft-н бүртгэлийг өөрчлөн "Microsoft Escort Service" болгосон төдийгүй бүүр өөр вэб хуудас руу заан, мөн хуурамч сэтгэгдэл хүртэл бичсэн байна.
Програм хангамжийн аварга болох Microsoft-н Редмонд дахь төв оффисийг Google Maps дээр хайсан хүмүүсийг дараахи дүр төрх угтсан нь гайхалтай ч юм шиг инээдтэй ч юм шиг.
Өмнө нь зарим нэг иймэрхүү тохиолдлууд нь сөрөг үр дүнтэй байсан бол энэ удаагийнх бас арай гайгүй ч юм уу. Ямар ч байсан Microsoft-оос хүүхэн авч азаа туршихгүй л байна :D
Тэмдэглэж авах
И-мэйлээр илгээх
Үзсэн: 2937 Сэтгэгдлүүд (0)
![]() |




