Утасгүй сүлжээний (Wi-Fi) WPA нууцлалыг эвджээ И-мэйл
Хэрэглэгчийн үнэлгээ: / 8
МууМаш сайн 
Шинэ мэдээ, мэдээлэл - Аюулгүй Байдал
Бичсэн Алтансүх   
2008 оны 11-р сарын 07, Баасан гариг, 11:12
linksys_wifi_routerХэрвээ та утасгүй сүлжээ тавихдаа (мэдээж яаж хийхээ мэдэж байгаа бол) дандаа WPA (Wi-Fi Protected Access) нууцлалыг хэрэглэдэг биз. Тэгвэл одооноос WPA хэрэглэхэд ч бас хэцүүхэн болж байна.
Анх утасгүй сүлжээ ашиглагдаж эхэлсэн үед хүмүүсийн мэдлэг тааруухан байснаас утасгүй сүлжээндээ ямарч нууц үг хэрэглэхгүй байснаас "хакерууд" ердөө байшингийн гадна нь зогсож байгаад мэдээлэл хулгайлах боломжтой байсан.  Одоо ч гэсэн нилээдгүй газар ийм хамгаалалтгүй утасгүй сүлжээ байсаар байна. Эхний түвшний WEP буюу Wired Equivalent Privacy нь энгийн 40-128 битийн нууцлал хэрэглэж байсан бөгөөд сүлжээгээр нууцлалаа дамжуулах гэх мэт шинж чанараасаа шалтгаалан маш хялбархан эвдэгддэг учир WPA буюу Wi-Fi Protected Access нууцлалыг хөгжүүлэн мөн илүү боловсронгуй WPA2 нууцлал ч гарч ирсэн нь утасгүй сүлжээний нууцлалыг стандарт болоод байна.

Тэгвэл Эрик Тевс, Мартин Бек гэсэн судлаачид WPA нууцлалыг эвдэх аргыг олжээ. Одоогоор WPA-гийн  temporary Key Integrity Protocol (TKIP) протоколыг хурдан хугацаанд - 15 минутанд - эвдэж байгаа хэдий ч замчлагч (router) болон хэрэглэгч компьютерын хооронд дамжуулагдах байгаа мэдээллийг барьж авах аргыг арай олоогүй байна. Гэхдээ үүний учрыг олоход нэг их удахгүй биз.

Тэгэхээр түр зууртаа тайвширч суухын оронд боломжтой бол утасгүй сүлжээний нууцлалаа WPA2 руу шилжүүлэх, шинээр хийхдээ ч WPA2 хэрэглэж эхлэх хэрэгтэй юм. WPA2 нь өндөр нууцлалаар сайн хамгаалдаг хэдий ч хуучны зарим нэг зөөврийн компьютерын сүлжээний карт нь нууцлалыг танихгүй байх тохиолдол бас гараад байдаг тал бий. Гэхдээ л шинэчлэх нь зөв алхам болно шүү.
Сэтгэгдлүүд (3)Add Comment
...
Бичсэн ganaa, March 05, 2011
ahiad ih medeelel oruulaarai
...
Бичсэн ganaa, March 05, 2011
iluu ihiig bicheerei dahij
...
Бичсэн ganaa, March 05, 2011
dahiad suljeenii talaar delegrengui medeelel taviad baigaarai
Сэтгэгдэл бичих

busy