| Хакерууд томоохон довтолгоон эхлүүлжээ |
|
| Шинэ мэдээ, мэдээлэл - Аюулгүй Байдал |
| Бичсэн Алтансүх |
| 2008 оны 11-р сарын 10, Даваа гариг, 22:43 |
Өнгөрсөн Баасан гаригаас хойш маш олон буюу 10000 хүртэл серверүүд довтолгоонд өртсөн байна. Халдлагад өртсөн вэб серверүүд дээр залилан, хуурамч холбоосуудыг байрлуулж байгаа ажээ.Kaspersky Labs аюулгүй байдлын компанийн шинжээчийн мэдэгдсэнээр сүүлийн 2 өдөрт гэхэд Баруун Европ болон Америкийн 2000-10000 серверүүд халдлагад өртжээ. Хакерууд голчлон тухайн вэб серверийн алдагдсан хэрэглэгчийн мэдээлэл эсвэл SQL injection буюу мэдээллийн бааз руу хуурамч мэдээлэл шахах аргаар вэб сервер рүү халдаж байгаа ажээ.
Халдварласан вэбсайт дээр JavaScript байрлуулсан бөгөөд вэбсайтны зочдыг Хятадад байрласан зургаан серверийн аль нэг оруулдаг байна. Хуурамч сервер дээрх программууд нь Firefox, Internet Explorer, Adobe Flash Player болон ActiveX-н сул талыг ашиглан хэрэглэгчийн компьютерт элдэв вирус халдаадаг байна. Хэрвээ хэрэглэгчийн компьютер дээрх программууд нь шинэчлэгдээгүй бол нууц үг хулгайлдаг вируснууд халддаг бөгөөд эдгээрийн нэг нь гэхэд World of Warcraft-н нууц үгийг хулгайлдаг байна.
AVG компаний ерөнхий шинжээч Рэй Томсоны үзэж байгаагаар эдгээр хакерууд нь Хятадад байрладаг их сургуулийн оюутнууд байж болон бөгөөд үүнээс өмнө гарсан олон халдлагуудыг ч хийсэн байж болно гэж мэдэгджээ.
Энэ жилийн эхээр үүнтэй төстэй халдлагын уршгаар бараг 1.5 сая гаруй вэбсайтуудыг хакердсан тохиолдол гарсан билээ. Шинэ төрлийн халдлага нь олон алхамт аргачлалыг хэрэглэж байгаа бөгөөд эдгээр нарийн бүтэцтэй, олон дараалалтай халдлагыг илрүүлэхэд улам төвөгтэй болж байгаа учраас хэрвээ та Интернетийг өргөн хэрэглэдэг бол өөрийн компьютерын программ хангамжийг тогтмол шинэчилж байх нь чухал юм. Өнөө үед зөвхөн вирусны эсрэг программаас гадна вирус төст программ (malware), хулгайн программ (trojan horse) гэх мэтийн эсрэг программ зайлшгүй хэрэгтэй болоод байна.
Тэмдэглэж авах
И-мэйлээр илгээх
Үзсэн: 2840 Сэтгэгдлүүд (0)
![]() |


Өнгөрсөн Баасан гаригаас хойш маш олон буюу 10000 хүртэл серверүүд довтолгоонд өртсөн байна. Халдлагад өртсөн вэб серверүүд дээр залилан, хуурамч холбоосуудыг байрлуулж байгаа ажээ.
