| Internet Explorer-ээс татгалзахгүй бол бүх нууцаа алдах нь уу? |
|
| Шинэ мэдээ, мэдээлэл - Аюулгүй Байдал |
| Бичсэн Алтансүх |
| 2008 оны 12-р сарын 17, Лхагва гариг, 19:33 |
|
Энэхүү эрсдэл нь одоогоор Internet Explorer-ийн 5-аас 8 хүртэлх хувилбарт байгаа бөгөөд Microsoft-оос ямарваа нэгэн засварыг гаргаж амжаагүй байгаа ажээ. Энэхүү алдаа илэрснээс хойш бараг 10000 вэбсайт халдварласан гэсэн баримт байгаа бөгөөд одоогоор зөвхөн тоглоомны вэбсайтны нууц үгийг хулгайлж байгаа гэнэ. Гэхдээ тун удалгүй муу залуус вирусаа амархан тараах хэрэгсэл болгож болзошгүйг үгүйсгэхгүй юм. Зөвхөн Internet Explorer дээр энэхүү алдаа нь байгаа бөгөөд бусад вэб хөтөч дээр аюулгүй гэж нэгэн аюулгүй байдлын шинжээч пүүсийн мэргэжилтэн тодотгоод хэрэглэгчдийг өөр вэб хөтөч рүү шилжихийг уриалсан бол Microsoft-н мэргэжилтэн хэлэхдээ нийт вэбсайтуудын "ердөө" 0.02% нь халдвартай, бусад нь зүгээр учраас засвар хийгдтэл сандрах хэрэггүй гэжээ. Тэгэхээр түр зууртаа аргалах арга нь дөнгөж өнөөдөр шинэчлэгдсэн Mozilla Firefox 3.0.5-г хэрэглэх юм шиг байна. Нэмэлт мэдээлэл: Microsoft корпорацаас аюулгүй байдлын засврыг бүх Internet Explorer хувилбартаа зориулан гаргасан байна. Дараахи холбоосуудаас өөрийн компьютерт тохирох хувилбарыг яаралтай татан суулгахыг зөвлөж байна. Windows XP дээр Internet Explorer 7: http://www.microsoft.com/downloads/details.aspx?FamilyID=0190a289-164e-41a7-8c01-fa1aaed3f531&DisplayLang=en Windows XP дээр Internet Explorer 6: http://www.microsoft.com/downloads/details.aspx?familyid=1D83E0AF-46FA-4BFC-BA57-635435A7EF2D&displaylang=en Vista дээр Internet Explorer 7: http://www.microsoft.com/downloads/details.aspx?FamilyID=7887111d-4fac-4823-bdd2-a18d9468fdf0&DisplayLang=en
Тэмдэглэж авах
И-мэйлээр илгээх
Үзсэн: 2844 Сэтгэгдлүүд (2)
![]() |


Саяхан аюулгүй байдлын мэргэжилтнүүд нэгэн ноцтой алдааг Microsoft Internet Explorer вэб хөтчөөс илрүүлсэн бөгөөд вирусаар халдварласан вэб рүү орчихвол хамаг нууц үгээ хулгайд алдах нь ээ.
