Мэдээллийн Технологийн гайхамшгийг IT ShowRoom-д ирж үзээрэй! И-мэйл
Хэрэглэгчийн үнэлгээ: / 4
МууМаш сайн 
Шинэ мэдээ, мэдээлэл - Чөлөөт цаг
Бичсэн Алтансүх   
2009 оны 5-р сарын 30, Бямба гариг, 23:04
n20_logo_small2008 онд нээгдээд удаагүй байгаа Мэдээллийн Технологийн Танин Мэдэхүйн Төв буюу IT ShowRoom нь та бүхнийг энэ 2009 оны 6-р сарын 1-нд хүрэлцэн ирэхийг урьж байна. Та найз нөхөд, хүүхдүүдтэйгээ очиж Мэдээллийн технологийн дэвшилтэт технологиудын ололт амжилттай танилцаж чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөгөөрэй. Ингээд та бүхэнд товч сонирхуулах үүднээс өнөөдрийн сурвалжлагаа бэлдлээ. Мэдээж та боломжоороо очоод үзвэл илүү сонирхолтой байх болно.

Мэдээллийн Технологийн Танин Мэдэхүйн Төв нь 2008 оны 5-р сарын 7-ний өдөр Мэдээлэл, Харилцаа Холбоо, Технологийн Газар (www.icta.gov.mn)-ын санаачлагаар Мобиком корпораци (www.mobicom.mn)-ийн дэмжлэгтэйгээр нээгдсэн билээ. Мэдээллийн Технологийн Үндэсний Парк (www.itpark.mn)-ын урд жигүүрт байрладаг бөгөөд ажлын өдрүүдэд өглөө 9 цагаас орой 18 цаг хүртэл ажилладаг юм. Томчууд төдийгүй хүүхдүүдэд ч их сонирхолтой учир гэр бүлээрээ хүрэлцэн ирж үзвэл хөгжилтэй сайхан аялал болох болно.

02_itshowroom

Том хүн үзэхэд 1000₮, хүүхэд ердөө 500₮ бөгөөд энэ зуны амралтаараа анги, хамт олноороо зочилж болохоос гадна төрөл бүрийн арга хэмжээ зохион байгуулахад тохиромжтой санагдсан.

03_itshowroom

04_itshowroom

За ингээд хамгийн сонирхолтой гэсэн үзвэрүүдээс товч танилцуулъя.

05_little_dino
Гарны мэдрэмжээр хөдөлдөг бяцхан үлэг гүрвэлүүд

06_google_earth
Гарын Мэдрэмжтэй том дэлгэц дээр Google Earth үзэж болно

07_digital_home
Дижитал гэрийн системтэй болохыг хүсвэл эндээс санаа аваарай.

 

08_vex_robot
Revell Vexplorer Robot алсын удирдлагатай робот

 

09_charging_backpack
Аялж явахдаа нарын элчээр төхөөрөмжүүдээ
цэнэглэж болох үүргэвч

 

10_plasma_sphere
Плазма бөмбөрцөг бол их хөгжилтэй "тоглоом" байна

 

11_laser_keyboard
Лазеран гар нь зай эхлэхгүй амар бөгөөд зөв сайн ажиллаж байсан шүү

 

12_portable_piano
Зөөврийн төгөлдөр хуурыг хуйлаад аваад явж болох бөгөөд
дуугаралт нь жинхэнээсээ "дутахааргүй" шүү

 

13_golf_set
Tiger Woods шиг гольф цохиж сурмаар бол энд ирж бэлтгэл сургуулилтаа хийгээрэй

 

14_elvis_alive
Нөгөө гайхал Элвис чинь амьд байна. Бүүр дуунаасаа дуулж байсан шүү.

 

15_sansar_robot
Монголын бараг анхны робот - "Сансар 102"-г
та бүхэн энд ирж сонирхоорой.

За ингээд IT ShowRoom-д зочлохоос гадна хэрвээ та энэ салбарт ажилладаг, өөрийн бизнесээ эрхэлдэг бол энд шинэ сонин төхөөрөмжүүд, сонирхолтой тоглоомуудыг жишээ нь гадаадаас авчирч хандивлахыг Нүүдэлчид 2.0 вэбсайтаас уриалж байна. Та өөрийн үр хүүхэддээ сонирхолтой бэлэг барихаас гадна өөрсдийн залгамж хойч үедээ давхар бэлэг барих болно. За ингээд хөгжил дэвшлийн зүг урагшаа!

Сэтгэгдлүүд (5)Add Comment
...
Бичсэн bnm, October 27, 2009
hi,ene mongoliin nogoon robot chin yu hij chaddag yumb de,bi gadaadad bga bolohoor ochij uzej chadahgui nee
...
Бичсэн mootsoo, June 26, 2009
Тэр нарны гэрлээр цэнэглэгддэг үүргэвч Монголд зарагдаж байгаа болов уу?
...
Бичсэн Erdee, June 13, 2009
Үзүүлбэрийн сайхан танхимтай болж байгаа юм байна. "IT ShowRoom" = "МТ-ийн үзүүлбэрийн танхим" гэж нэрлэвэл болмоор ч юм шиг санагдлаа. Эсвэл
МТ-г үзүүлэх өрөө,
МТ-г дэлгэх танхим,
...
гээд олон янзын хувилбарч байж болох ч юм уу,
...
Бичсэн ganaa, June 09, 2009
uneheer dajgui l ym humuus huuhduuddee uzuulj setgelgeeg n oorchloosoi gej husej bn smilies/cheesy.gif
...
Бичсэн acid, June 02, 2009
hey. ug n bol yag baiguullaga hamt olnooroo uzvel nileen sonirholtoi baidag yum bilee. humuus baidag gej sonsson murtloo yag bodtioor n hereglej uzeegui baidag yumbilee. tiim bolhoor terhuu medremjiig avah bol uneheer kaif shuu. smilies/smiley.gif
Сэтгэгдэл бичих

busy