|
Энэ дэлхий дээр зарим зүйлс хэзээ ч мартагдахгүй байдаг бөгөөд жишээ нь саран дээр хүн буусны 40 жилийн ой саяхан тохиосон гэх мэт үйл явдал юм. Гэтэл Moore-н хуулийн дагуу, мөн бидний цаг үргэлж шинийг, илүү сайныг, илүү авсаархныг гэх тэмүүлэл маань бидний багадаа үзээд өнгөрсөн зарим нэг (100 янзын) цахим төхөөрөмжүүдийг хүүхдүүд маань ч үзэхгүй өнгөрөх нь ээ … Мэдээж бид нар тухайн үед баясан сонирхон хэрэглэж байсны хувьд хэлж захиж сургаж, үлгэр домогт оруулан байж алдаршуулан үлдээмүй гэж.
За тэгээд бид нар чинь юу юуг хэрэглэж, эвдэлж, засаж, баярхаж үзэв?
Дуу хөгжим, кино
1. Видео тоглуулагчид VHS хуурцаг хийж кино үзэх эсвэл бичлэг хийх 2. Super-8 гэх мэт хальсаар кино гаргах 3. Дууны хуурцгаар систем хөгжим дээр дуу сонсох. Мэдээж зарим нэг гэлтгүй машинд бол овоо байгаа л байх. 4. 10 хуруунд багтах тооны телевизийн сувагтай байх. 5. Энгийн дэлгэцтэй, вакум ламптай зурагт гэрийн талыг эзлэн суудаг байлаа. 6. Алсын удирдлагагүйгээр эргүүлж суваг сольдог байсан үед хүүхдүүд л “алсын” удирдлага байж дээ.
7. Өндөр хурдтай хуурцаг хуулах буюу High-speed dubbing. 8. 8-замтай хуурцагнууд. 9. Пянзнууд. Өнөөдөр нилээд DJ нар компьютер, КД хэрэглэх болж дээ. 10. Betamax хуурцагнууд. 11. MiniDisc буюу MD. 12. Лазердиск
13. Радио долгионыг эргүүлэн хайж антенаараа оролдон суух 14. Богино долгионы радио – AM. 15. 3-D кино буюу улаан-ногоон нүдний шил. 16. Зөвхөн хөтөлбөрийн дагуу зурагт үзэх. Интернет болон TiVo-гийн ачаар дуртай үедээ үздэг болоод байгаа билээ. 17. ‘Reality Show’ байхгүй цаг үе байсан гэдгийг ...
Компьютер, видео тоглоом
18. Утсан холбоос. Тун удахгүй бүх юм утасгүй болох нь ээ. 19. Модемын холбогдох чимээ. 20. Цэгэн матрикс хэвлэгчийн шажигнах чимээ. 21. Том, жижиг уян диск, ZipDisc гэх мэт дискнүүд. 22. IRQ тохируулах гэж сэлгэгч (jumper) солих. 23. DOS үйлдлийн систем. 24. Үндсэн сервер холбогдох жижиг терминалиуд. 25. Компьютерын дэлгэц хар дээр зөвхөн ногооноор эсвэл улбар шараар гардаг. 26. Хуурцаг тоглуулагч дээр дууг нь тохируулан тоглоом дуудах, тэгээд ачаалахыг 80 жил хүлээх. 27. SCSI-нуудыг цуваагаар холбон ID тохируулах. 28. Килобайтаар тоолох
29. RAM-аа яаж томруулах талаар толгой өвдөх. 30. NES хуурцгийг халаахгүй гэж задалж байгаад хийх. 31. PlayStation-гийн тоглоом дуудахгүй бол доош нь харуулж үзэх. 32. Joystick – надаа ч нэг байгаа шүү. 33. Хатуу диск дүүрэхээр нь юмнуудаа устган байж юм бичих. 34. Уян дискнээс компьютераа ачаалах. 35. Студид дуу бичүүлэх.
Интернет
36. NCSA Mosaic болон Netscape Navigator. 37. Толь бичгээс мэдээлэл хайх. 38. Газрын зураг харж аялах. 39. Зөвхөн банк онгойсон үед гүйлгээ хийх. 40. Зөвхөн өдрийн цагаар, нэг дэхээс хагас сайнд “дэлгүүр” хэсэх. 41. Утасны дэвтэр, шар ном. 42. Сонин сэтгүүлийн модоор хийсэн цаасан дээр хэвлэх. 43. Жинхэнэ үгнээс бүтсэн домайн нэр авч болох. 44. Захиалгын хуудас бөглөн шуудангаар явуулж захиалах. 45. Яг одоо найзууд чинь юу хийж, юу бодож байгааг мэдэхгүй байх.
46. Захидлаар харилцах. 47. Archie хайлт. 48. Gopher хайлт. 49. Usenet-ээс ирсэн зүйлийг UUDecoder-оор задлах. 50. Хувийн нууц. 51. Үгэн дунд т00 6айхгүй 6айсан үе.
52. Бүх зүйлс товчлолоор бус зөв бичиглэлтэй байсан үе. 53. Интернетээс хэдэн цагаар, хэдэн өдрөөр юм татах. 54. Сүлжээнд байнга холбогдсон компьютеруудад халдсан ботнет байхгүй байсан гэдгийг. 55. Спам гэж ердөө лаазалсан бүтээгдэхүүн байсан гэдгийг. 56. Компьютерын сүлжээ байхгүй байжээ ...
Төхөөрөмжүүд
57. Бичгийн машин. 58. Хальс хийдэг зургийн аппарат. 59. Хальс угааж зураг буулгах. 60. Шуудангаар зураг угаалган авах. 61. Хувь хүмүүсийн радио станцууд. 62. Төөрөх - GPS гар утас болгонд орчихвол төөрнө гэж гонжийн жоо … 63. Эргэдэж дугаараа залгадаг утаснууд.
64. Утасны хариулагч машинууд. 65. Самбар дээрхийг заадаг дохиур 66. Төлбөртэй утаснууд. 67. Жинхэнэ хонхтой утаснууд. 68. Факсын машин. 69. Дотроо ууттай тоос сорогчнууд.
Бусад юмнууд
70. Холын замд бүгдээрээ ганцхан л радио эсвэл дуу сонсох. 71. Хэн нэгний утасны дугаарыг цээжлэх. 72. Хэн утсаар залгаж байгааг мэдэхгүй байх. 73. Кино прокатнаас тор дүүрэн кино түрээслэх. 74. 3-аас доош насныханд зориулсан тоглоомнууд. 75. LEGO гэж зөвхөн дөрвөлжин хэсгүүд байсан гэж. 76. Кино театрт гарч дууссаны дараа л зурагтаар гарах. 77. Спортын мэдээг оройны 5 минутын тоймоос үзэх.
78. Гараар хичээнгүй бичих. 79. Маш олон төрлийн дүрэм журамгүй байсан үе. 80. Starbuck гэдэг нь хүний нэр. 81. Оддын дайн кинонд Хэн Соло эхэлж бууддаг. 82. Оддын дайн киноны төгсгөл эхлээд хийгдсэн. 83. KFC нь Kentucky Fried Chicken гэдгийг товчлол юм. 84. Тригнометрийн хүснэгт гэж байсан.
85. Логарифмын шугам гэж гүйдэг шугам яадаг ч билээ? 86. Номын сангийн каталог шүүгээнүүдийг онгичих. 87. Шумбах тавцантай усан сан. 88. Мөнгөлөг цаастай шоколад. 89. Kit Kat-ний цаасыг хугалж дуугаргах арга 90. Snikers, Mars 91. Машины хаалгыг гараар онгойлгох. 92. Чек бичиж мөнгө авах.
93. Холын замд машины цонхоор юм харж явах. 94. Дөрвөн дугуйтай скэйт. 95. Бэлэн мөнгө. 96. Номын сангаас ном зээлж унших. 97. Хармааны мөнгөөрөө дэлгүүр доторх Pacman тоглож дуусгах. 98. Omni сэтгүүл. 99. Хэвлэмэл толь бичиг. 100. ‘Geek’ болон‘Nerd’ нь ижилхэн хүмүүс байжээ.
За ингээд жагсаагаад байвал мэдээж зөндөө олон зүйл болох нь гарцаагүй. Манай Монголын хувьд ч мөн ч олон зүйл мартагдаж дээ. Та бүхэн өөрсдийн дурсамжаасаа сэтгэгдэл дээр үлдээнэ үү.
 |