Тогонд цохиулах 30 арга буюу хөгжилтэй агшин И-мэйл
Хэрэглэгчийн үнэлгээ: / 11
МууМаш сайн 
Шинэ мэдээ, мэдээлэл - Чөлөөт цаг
Бичсэн Алтансүх   
2008 оны 12-р сарын 17, Лхагва гариг, 19:02
caution_electricalНэт хэсч яваад Гизмо-гоос үзлээ. 1932 онд хэвлэгдсэн Германы нэгэн номны зурагнуудад санамсаргүй (зарим нь санаатай ч юм шиг) байдлаар тогонд цохиулах боломжуудыг зураглан үзүүлснийг та бүхэнд хүргэж байна. Ямартаа ч усанд орж байхдаа үсээ сэнсддэггүй л байх :D
Төмөр иштэй шүүр байдаггүй л байх. Эсвэл гал гараад эхэлбэл хувин дүүрэн ус байж л байна.
Гэхдээ тогны утсан дээгүүр нойтой алчуураар угаадаг хүн олох л хамгийн хэцүү нь байх.
p30

Анхаар: Юм угааж байхдаа гэрлийн шилнээс барьж болохгүй юм шиг байна.
Анхаар: Гараа түлж магадгүй.
Бүүр анхаар: Юм угааж байхдаа гутал, таавчиг өмсвөл аюул багатай!
p29

Ер нь аюулгүйг бодоод ваннд усанд орохгүй байсан нь дээр ч юм уу.
Эсвэл ваннд сууж байхдаа гараараа хүрч болохоор гэрэл тавихгүй байвал ч зүгээр юм уу.
Эсвэл лааны гэрэлд усанд ороорой.
p28

Үл мэдэгдэх хайрцгийг хайчаар оролдож байхдаа чигчий хуруугаараа ямар нэг юманд хүрч болохгүй нь!
p27

Германы алдартай фирмийн индүүний залгуур нь гэрлэнд холбогддог бөгөөд галаар индүүднэ!
p26

Яг гэрийнхээ үүдэнд, харанхуй шөнөөр, бас хөл нүцгэн,
тэгээд дэнгийн гэрэлд (сайхан эрвээхэйнүүдийн хүрээлэлд) ном уншиж тархиа тогоор цэнэглэх арга!
p25

Энэ аюулаас зайлсхийхийн тулд:
1. Нисдэг үнээ авахгүй байх.
2. Гэрлийн хажууд үнээ саахгүй байх.
3. Сүүлгүй үнээ олох эсвэл сүүлийг нь тайрах
4. Эрүүл ухаанаар сэтгэх :)
p24

Хөөрхий энэ нохой энэ олон шонгийн модноос заавал энд нь юу яах гэждээ?!
p23

Цонхгүй трамбайг жолоодох аргачлалыг шинэчлэх хэрэгтэй ч юм уу даа.
p22


Иймэрхүү ослоос сэргийлэхийн тулд шуудангаас татгалзан и@мэйл хэрэглэж сурах!!!
p21

Бас л хөл нүцгэн гүйдэг аавыгаа хашраах арга. Гэхдээ гэр чинь төмөр шалтай байх ёстой шүү.
p20

Цахилгааны тоолуурын эргэн тойронг сайн чийгтэй алчуураар угааж цэвэрлэж байх.
Хана чинь нойтон бөгөөд төмөр байх ёстой?!
p19

Ёоо. Товч дарахаар хүүхэд угшдаг төхөөрөмж юм уу даа. Хэн хүүхдээ тогонд залгаж орхичихоод юу бодож явнаа?!
p18

За за. Тог цохидог үсний сэнс тийм ч амархан олдохгүй байхаа.
Крантнаас зуурч байгаад таашаалтай нь аргагүй үсээ сэнсдээд марш.
p17

Нилээн азгүй тохиолдол л юм шиг байна.
p16

Энэ тог гүйдэг сонин телефон шиг юм юу болохийг мэдэхгүй юм.
Гэхдээ тоос сорогчоор соруулж болохгүй юм шиг байна.
p15

За энэ олон зурагнаас хамгийн үнэмшилтэй нь энэ байж магадгүй
Гэхдээ паарны хажууд байгаа залгуур руу үсний хавчуур шиг юм шургуулж суудаг ийм том охин гэж юу л бол.
p14

Тог цохиулах нь яах вээ. 2 хана нь ийм ойрхон гал тогоотой яаж амьдарнаа. Амиа хорлох нь ч аргагүй юмдаа.
p13

Бас нөгөө үл мэдэгдэх тогонд цохиулагч юманд хүзүүний зүүлтээр хүрч болохгүй байх нь.
Бас тог нь биелсэн гэрлийн бүрхүүл хаанаас ч олох билээ.
p12

Бодвол чихэвчний хөгжим юмуу эсвэл чихэвчтэй телефон утас байхаа.
Бас индүү нь бас тог цохидог нь юу ч билээ. Ялангуяа долоовол хуруугаар шүү.
p11

Тансаг! Хөнжил гэж яг үүл шүү. Халаадаг гудсаа залгаад орхивол гэр чинь шатах нь ээ.
p10

Цаасан шувуугаар тоглож ч болохоо байх нь.
p09

Өө тасарцан. Тасарсан үедээ гүүрэн дээгүүр, гутлаа гээчихсэн явж байхдаа
троллейбусны утас руу юу яавал үхэх нь байна шүү.
p08

Бороотой үед өвс тээж явахдаа дээгүүрхээ сайн харж явахгүй бол хэцүүдэх нь.
Гэхдээ эхлээд энэ бухал өвсөн дээр зогсоод сурчихвал. Энэ сэрээ ямар эвгүй байдалтай байнаа :)
p07

Хүүхэд чинь тогонд цохиулж байвал тоох хэрэггүй. Худлаа маяглаж байж мэднэ. Бас л гуталгүй.
p06

Энэ бүх хийж байгаа юмнаас хамгийн хэцүү нь шил рүү шат
түшүүлж байгаад хагалахгүйгээр яаж угаах вэ?!
p05

Надад харамсах юм алга. Харин ч яаж хулганаасаа (эсвэл харх) салъя даа гэж бодож байлаа.
p04

Гэрэл нь ч гэрэл, хоолой нь ч хоолой юм. Мэдэхгүй ээ.
p03

Одоо шинэ жилээр сүлд модоо засахдаа анхаарах л асуудал. Гэхдээ тогонд цохиулахаасаа урьдаар
тэр доор байгаа тоглоомондоо бүдрээд паар руугаа савж унах байх шүү.
p02

Энэ бол шилдэг нь шүү. Чанар муутай гэрэл хоёрыг олж аваад нарийхан орныхоо
хоёр талд тавьж байгаад тас зуураад л. Гол нь тэр хөнжилний овойсон байдал, энэ хүний араншин их сэжигтэй :) :) :)
p01
Сэтгэгдлүүд (3)Add Comment
...
Бичсэн н2.0 sucks, July 21, 2011
алтансүх дандаа л хөгийн юм нийтлэх юм
...
Бичсэн boldoo888, January 14, 2010
unen nice zuragnuuud bn hehehe...
...
Бичсэн advf, April 30, 2009
grounding gedge zuragnuud bololtoi, tegeed ter box-g chin morz gediin smilies/tongue.gif
Сэтгэгдэл бичих

busy