Google-ийнхэн эртний Атлантис хотыг олжээ И-мэйл
Хэрэглэгчийн үнэлгээ: / 3
МууМаш сайн 
Шинэ мэдээ, мэдээлэл - Чөлөөт цаг
Бичсэн Алтансүх   
2009 оны 2-р сарын 22, Ням гариг, 13:47
20090221_google_atlantis_thАтлантын далайд хэдэн мянган жилийн өмнө оршин тогтнож байгаад асар том байгалийн гамшгийн улмаас алга болсон гэгддэг Атлантис хот (Atlantis city, http://en.wikipedia.org/wiki/Atlantis)-ын талаар анх эрдэмтэн Плато бичиж тэмдэглэсэн байдаг. Тэгвэл өнөө үед шинэ бүхнийг санаачлагч Google-ийнхэн Атлантисыг олж аваад газрын зураг дээрээ тавьжээ.
Google Earth, Google Maps бүтээл нь Microsoft TerraServer болон KeyHole програмын дараа гарч ирсэн бөгөөд дэлхийн бөмбөрцгийн өнцөг булан бүрийг сансрын хиймэл дагуулын өндөр нарийвчлалтай зураг ашиглан алган дээр байгаа мэт харуулдаг билээ.

Энэхүү Google Earth бүтээгдэхүүнээ улам дэлгэрүүлэн Sky (Stellar view) буюу одот тэнгэрийн зураг, Streets буюу гудамжаар явж байгаа мэт зурагнууд, Ocean буюу далайн ёроолын зураглалыг мөн нэмж оруулсан билээ. Зөвхөн Британийн далай судлаач нэгэн эрдэмтэн далайн ёроолын зургуудыг сонирхон шүүж байгаад дараахи зургийг Атлантын далайд байгааг олсон нь шуугиан тариад байна.
20090221_google_atlantis
Таны харж байгаа энэ зураг дээр анх харахад ямар нэгэн том байшингийн суурь мэт санагдаж магадгүй. Гэхдээ байшин гэхээсээ илүүтэйгээр хотын гудамж, хана хэрэм гэвэл илүүтэй дөхөх байх. Яагаад гэвэл дээрх зурган дээрх газар нь хэмжээгээр манай Сэлэнгэ аймаг дайны том газар юм. Энэ газар нь Африкийн эргээс баруун хойхно байгаа, мөн ойролцоолсон хэмжээ зэрэг нь Платогийн бичиж үлдээсэнтэй тохирч байгаа нь Атлантисыг бишрэн шүтэж, хайдаг хүмүүст том өгөөш гаргаж ирлээ. Тэгэхээр тун удахгүй Атлантын далайн энэ хэсэг Атлантисыг хамгийн түрүүнд олохыг хүссэн шумбагчдаар дүүрэх биз.

Нөгөө талаар Google-ийн тайлбарлаж байгаагаар бол энэ ердөө далайн ёроолын талаарх мэдээлэл цуглуулдаг sonar equipment буюу дуу чимээгээр  далайн гүнийг хэмждэг завинуудын хэмжилт хийхдээ нааш цааш хэрэн хэссэн замын ул мөр төдий ажээ.

Ямартаа ч хэдэн сарын дараа нэг азтай аавын хүү нь тэнд шумбаж байгаад шавар ваарны хэлтэрхий (балар эртний далайн дээрэмчний санамсаргүй хагалаад хаясан Ром дарсны ваар?!) эсвэл өндөр хөгжсөн Атлантисын үеийн компьютер ухаад гаргаад ирсэн тухай мэдээ цацагдвал гайхах зүйлгүй бизээ. Та дээрх газрын зургыг Google Maps вэбсайтаар олж сонирхоорой.

Та цаашлаад Google Maps (http://map.google.com) ашиглан Loch Ness-н үлэг гүрвэлийг, Карпатын уулс дээрээс Ноа-гийн бүх амьтдыг суулгасан завийг, за бүүр Чингисийн онгоныг олох ажилдаа орвол юм олохоор байна шүү!
Сэтгэгдлүүд (1)Add Comment
...
Бичсэн tsogt, May 14, 2009
atlantisiin talr delgerengui medeleliig mongol hel deer olj unshih bolomj her baidag yum bol? manaid orchuulsan sudalgaanii material bdag boovu. sonirholtoi bna. googleer haij uzlee. english eer arai l hund yuma.
Сэтгэгдэл бичих

busy