Барак Обамагийн "Мөхөшгүй Найдварын Гал" ном Монгол хэлнээ гарлаа И-мэйл
Хэрэглэгчийн үнэлгээ: / 4
МууМаш сайн 
Шинэ мэдээ, мэдээлэл - Чөлөөт цаг
Бичсэн Алтансүх   
2009 оны 4-р сарын 27, Даваа гариг, 15:16
00_thumbЭнгийн цагаач гэр бүлээс АНУ-ын ерөнхийлөгч болтлоо өссөн Барак Обамагийн 2006 онд гаргасан "Audicity of Hope" буюу "Мөхөшгүй Найдварын Гал" номыг манай чадварлаг залуус орчуулан Монгол хэлнээ гаргалаа. Энэ номны нээлт өнөөдөр Улсын Төв Номын санд боллоо.

Энэхүү номонд Барак Обама өөрийн улс төрийн гараагаа хэрхэн эхэлсэн талаар, үзэл баримтлал, хүсэл мөрөөдөл - Америк мөрөөдлийг хэрхэн сэргээх тухай олон сонирхолтой зүйлсийг багтаажээ. Миний хувьд Англи хэл дээр өнгөрсөн өвөл олж уншаад ихэд гайхаж байсан бөгөөд та бүхэн ч энэ номыг эх хэл дээрээ илүү ойроор уншаад тус бүртээ нэгийг тунгаан бодоосой гэж хүсэж байна. Та энэ номыг номын дэлгүүрүүдээс ₮15'000-өөр худалдан авах боломжтой бөгөөд таны хувьд үнэтэй хөрөнгө оруулалт болно гэдэгт итгэж байна.

01_orchuulagchid
Манай залуучууд - Б.Индра, Б.Дөлгөөн, М.Отгонпүрэв (зүүн гар талаас)
нар орчуулж, З.Мэндсайхан гуай хянан тохиолдуулжээ.


03_mendsaikhan

03_baabar

04_batuul

03_akim

03_odonjil

05_public

02_poster
Сэтгэгдлүүд (0)Add Comment
Сэтгэгдэл бичих

busy