Янз бүрийн и-мэйл түгээгчдэд өгөх хариу И-мэйл
Хэрэглэгчийн үнэлгээ: / 1
МууМаш сайн 
Шинэ мэдээ, мэдээлэл - Интернет
Бичсэн Алтансүх   
2008 оны 9-р сарын 16, Мягмар гариг, 10:35

Та бүхэн хэзээ нэгэн цагт нэг тиймэрхүү и-мэйл авч байсан биз. "Энэ и-мэйлийг 1 цагийн дотор 20 хүнд явуулахгүй бол танд муу юм тохиолдоно", "Одоо 10 минутанд 10-20 хүнд явуулбал гэнэт баяжина" эсвэл "Лиза охин ингэж өвдөөд тэгж шаналж байна. Энэ и-мэйлийг найзууд руугаа явуулбал мөнгө олдоно" гэх мэт олон сонин хирнээ дандаа худал мэдээлэлтэй и-мэйл олон удаа ирдэг байх. Тэгснээ гэнэт санаа зовоод, нээрээ муу юм болчихвол яадаг юм бол гэж бодоод хамаг байдаг найзууд руугаа явуулаад эхэлдэг. Энэ нь ямар үр дүнд хүргэх вэ?

stop_forwardingМэдээж таны зарим нэг найзууд сайшаахгүй нь мэдээж. Нөгөө талаар энэ арга нь жинхэнэ спам илгээгчдэд та и-мэйл хаягаа нээж өгөх шилдэг арга зам бөгөөд иймэрхүү и-мэйлүүд форвард хийгдэн явахдаа ямар и-мэйлүүдээр дамжсан, ямар и-мэйл хаягууд руу илгээгдсэн талаарх бүх мэдээлэлтэйгээ гүйгээд л байдгийг та анзаарсан уу. Тэгэхээр иймэрхүү и-мэйлүүдийг цааш дамжуулан илгээх (forward)-ээс зайлсхийх хэрэгтэй.

Харин и-мэйл явуулаад байдаг найздаа яаж эвтэйхэн ойлгуулах гэж санаа зовж байгаа бол энэ сонирхолтой үйлчилгээ танд таалагдаж магадгүй. www.stopforwarding.us гэсэн вэбсайтаар ороод найзынхаа нэр, и-мэйл хаягийг оруулаад болоо. Таны найзад үл мэдэгдэх хаягаас и-мэйл очих бөгөөд түүн дотор маш эелдгээр дахиж тиймэрхүү худал и-мэйл дамжуулахгүй байхыг гуйсан зурвас байх болно. Зарим нэг болдоггүй найзууд руугаа явуулаад үзэхэд гэмгүй л байх.

Сэтгэгдлүүд (1)Add Comment
...
Бичсэн gantuya, September 17, 2008
Ene chini sanadag sanaa shuu. Khed kheden khumuus sanuulga tsag bolj!
Сэтгэгдэл бичих

busy