Нүүдэлчид 2.0-н 100 дахь нийтлэл И-мэйл
Хэрэглэгчийн үнэлгээ: / 0
МууМаш сайн 
Шинэ мэдээ, мэдээлэл - Интернет
Бичсэн Алтансүх   
2009 оны 5-р сарын 22, Баасан гариг, 00:23
n20_logo_smallНүүдэлчид 2.0 вэбсайтаа нээн ажиллуулснаас хойш хагас жил гаруй өнгөрч, энэхүү хугацаанд олон сайхан мэдээ, мэдээлэл, хичээлүүдийг та бүхэнд хүргэсэндээ баяртай байна. Мөн манай вэбсайтд тогтмол зочилж, санал сэтгэгдлээ хуваалцаж байдаг эрхэм уншигчиддаа талархсанаа илэрхийлье. Бид та бүхэнд олон шинэлэг мэдээллийг хүргэхийн тулд боломжийн хирээр ажиллах болно. Та бүхэнд манай мэдээлэл, хичээлүүдийг одоогийн байгаа хэлбэрээр (жаахан хамгаалалттай ухаантай ...) нь уншиж судалж мэдлэг болгон аваарай. Түүнээс бус хуулж авах гэсэн юм эсвэл бие даалтны сэдвийн талаар хүсэлт явуулбал бас жаахан тиймэрхүү. Цаашид улам өргөжүүлж та бүхэнд улам ойр, улам хэрэгтэй мэдээллийг хүргэх болно гэдэгт найдаж байна. Ингээд Хөгжил дэвшлийн зүг урагшаа! гэсэн уриатайгаа бүгдээрээ хамтдаа хөгжье.
Сэтгэгдлүүд (1)Add Comment
...
Бичсэн eyee, May 24, 2009
Юуны 100 дахь нийтлэлээ бичиж байгаад баяр хүргэе, би танай сайтнаас үнэхээр ихийг мэдэж авлаа, тэгэхдээ зарим бичсэн юмыг нь хэд дахин уншаад ч ойлгохгүй тохиолдол азаар цөөхөн байлаа, тээд цаашаагаа улам улам ДОГИ мэдээлэл бичиж байгаарай. Тээд гое шинэ мэдээлэл ээ аль болох тодорхой толгой эргүүлэхгүй бичээрээ гэж гуйж байна. баярлалаааа
Сэтгэгдэл бичих

busy