Хамгийн сайн и-мэйлийн програмууд И-мэйл
Хэрэглэгчийн үнэлгээ: / 4
МууМаш сайн 
Шинэ мэдээ, мэдээлэл - Интернет
Бичсэн Алтансүх   
2010 оны 1-р сарын 26, Мягмар гариг, 10:03
00_emailИ-мэйл бидний өдөр тутмын хэрэглээ болоод удаж байгаа бөгөөд и-мэйлийг хүн болгон харилцан адилгүй ашигладаг. Албан ажилдаа, хувийн хэрэгцээнд, хааяа алс газар холбоо барихад эсвэл бүүр хэрэглэдэггүй хүн ч бас байна. Бидний хэрэглэж ирсэн и-мэйлийн програмуудаас хүмүүсийн хамгийн түгээмэл хэрэглэдэг таван програмыг энд бичлээ.

1. Microsoft Outlook (Windows/Office-той хамт $299)

http://www.microsoft.com/outlook

Outlook нь аль 1990-ээд оноос хөгжин өдий хүрсэн бөгөөд бизнесийн байгууллагуудад түгээмэл хэрэглээ болсон гол шалтгаан нь багаар ажиллах нөхцлийг сайн бүрдүүлж, Windows сервертэй нягт уялдаатай ажиллаж чаддагт байдаг билээ. И-мэйл хүлээн авах, бичих, зохион байгуулах, хайхад тохиромжтой бөгөөд хуанли, цагийн хуваарь, ажлын тэмдэглэл, уулзалт төлөвлөх, тэмдэглэлийн дэвтэр гээд болон төрлийн зүйлсийг хийхэд танд тусална.
01_outlook

2. Apple Mail (Mac/Үнэгүй)
Apple Mail, Mail.app эсвэл зүгээр л Mail гэж нэрлэгдсэн энэхүү програм нь MacOS үйлдлийн системийн Mail, iCal хуанли, Address Book хаягийн дэвтэртэй хамт ажилладаг энгийн програм хэдий ч төрөл бүрийн серверээс и-мэйл хүлээн авах боломжтой сайн програм юм. Нөгөө 2 програмтайгаа хослон харилцан мэдээллээ солилцон ажилладаг юм.
02_apple_mail

3. Mozilla Thunderbird (Windows, Mac, Linux/Үнэгүй)
Firefox-г гаргадаг Mozilla сангийн өөр нэгэн чухал нээлттэй эхийн програм бол Thunderbird билээ. Firefox-н нэгэн адил олон янзын нэмэлт суулган үйл ажиллагааг нь өргөжүүлж болдог бөгөөд Thunderbird-г Lightning нэмэлттэйгүйгээр төсөөлөхийн аргагүй юм. Энэ нэмэлтийн ачаар хуанли, цагийн хуваарь, ажил үүргийн хуваарь хөтлөх боломжтой болдог юм. Үнэгүй учраас та бараг л бүх үйлдлийн систем дээр чөлөөтэй хэрэглэх боломжтой и-мэйлийн програм юм.
03_thunderbird

4. Gmail (Вэбд суурилсан/Үнэгүй)
Google-н вэбд суурилсан энэхүү програм нь маш уян хатан, хүчирхэг сайн програм бөгөөд та өөрийн бусад и-мэйл хаягаа ч Gmail дээр шалгаж, оруулж болдог. Танд 7GB-н и-шуудангийн хайрцаг өгөх бөгөөд спам, хогийн и-мэйл огт орж ирдэггүй гэж болно. Gmail нь анх бүртгүүлэхэд хязгаарлалттай, зөвхөн урилгаар байсан бол одоо харин та чөлөөтэй бүртгүүлэн өөрийн хаягийг нээх боломжтой болсон.

04_gmail

5. Postbox (Windows, Mac/$39.99)

Mozilla-гийн код суурилан хийгдсэн бөгөөд Thunderbird-н зарим нэг нэмэлтүүдийг хөрвүүлэн оруулсан байна. Хэрэглэгчийн орчин нь маш хялбар, уян хатан бөгөөд та и-мэйл бичихийн зэрэгцээ хуучин и-мэйлээс мэдээлэл хайх, и-мэйл хаяг олох гэх мэт үйлдлийг зэрэг хийж болдог.

05_postbox

Сэтгэгдлүүд (3)Add Comment
...
Бичсэн Keymind, February 04, 2010
Apple mail chi shuuu. Ene programme unen saak shdee
...
Бичсэн Erkhemee, January 30, 2010
hi! meduushtei medeelel bn tnx minii huwid gmail heregledeg. deerh medeellees Thunderbird-g sonirhoj hereglej uzii gej shiidlee
...
Бичсэн Saaral, January 26, 2010
Gmail-aas busdiig bol duulaachgui yum baina.
Сэтгэгдэл бичих

busy