Google Chrome гэсэн шинэ вэб хөтөч гаргалаа И-мэйл
Хэрэглэгчийн үнэлгээ: / 12
МууМаш сайн 
Шинэ мэдээ, мэдээлэл - Интернет
Бичсэн Алтансүх   
2008 оны 9-р сарын 10, Лхагва гариг, 23:44
google_chrome_logo_smallGoogle корпораци өөрийн эзэнт гүрний хүчийг нэмэхээр шинэлэг салбаруудад хүч түрэн орсоор байгаа билээ. Өнгөрсөн жил гар утасны сүлжээний долгион авах гэж оролдож байсан хайлтын системийн хаан маань одоо өөрийн ивээн тэтгэж ирсэн Mozilla Firefox-той өрсөлдөхөөр "Сhrome" нэртэй шинэ вэб хөтчөө гаргалаа.

20080910_chrome_screenНээлттэй эхийн төсөл болох Chromium дээр суурилан хийгдсэн бөгөөд хамгийн түгээмэл хэрэглэгддэг Microsoft Internet Explorer, Mozilla Firefox, Opera болон Apple Safari нарын сайн талуудыг авч (ер нь бол хуулсан) сайжруулсан хөтчийн эхний туршилтын бета хувилбарын 9 сарын 2-нд олон нийтэд хүргэлээ. Google Chrome-н онцлог давуу талуудаас дурдвал:
  • Нэгдмэл чанар. Вэб үзэх, вэбийн бүртгэл, хайлтын систем, таны дуртай вэбсайтууд бүгд нэгэн дор амар хялбар, хэрэглэхэд ойр бүтээгджээ.
  • Уян хатан товхнууд (tabs). Бидний Firefox дээр хэрэглэж заншсан Tabs буюу Товхнуудыг хөгжүүлэн, шууд чирээд шинэ цонх үүсгэх эсвэл эсрэгээр нь олон цонхнуудыг нэг цонхны товхнууд болгон нэгтгэх гэх мэтээр дураараа өөрчлөх боломжуудтай.
  • Аюулгүй, найдвартай ажиллагаа. Та санамсаргүйгээр аюултай, вирустай эсвэл хуурмаг вэбсайт руу хандвал болзошгүй аюулын талаар мэдэгдэх болно. Товх тус бүр өөр өөрийн хэсэгт ажиллах бөгөөд аль нэг товх алдаа гаран crash-лаж хаагдлаа гэхэд бүгдээрээ хаагдчихдаггүй байна.
Google Chrome татаж авахыг хүсвэл энэ холбоосоор орно уу.
Сэтгэгдлүүд (3)Add Comment
...
Бичсэн undraa, November 26, 2011
bolj l bna shuu dee.thanks
...
Бичсэн batbold, November 07, 2009
muuu maludsmilies/cry.gifsmilies/cry.gifsmilies/cry.gifsmilies/cry.gifsmilies/cry.gifsmilies/cry.gifsmilies/cry.gifsmilies/cry.gifsmilies/cry.gifsmilies/cry.gifsmilies/cry.gifsmilies/cry.gifsmilies/cry.gifsmilies/cry.gifsmilies/cry.gifsda:'
(smilies/cry.gifsmilies/cry.gifsmilies/cry.gifsmilies/cry.gifsmilies/cry.gifsmilies/cry.gifsmilies/cry.gifsmilies/cry.gifsmilies/cry.gifsmilies/cry.gif
...
Бичсэн batbold, November 07, 2009
tataj avch bolohgvi bna gajig ymuu xaashin ym gaigvi ym taviach smilies/cry.gifsmilies/cry.gifsmilies/cry.gifsmilies/cry.gifsmilies/cry.gifsmilies/cry.gifsmilies/cry.gifsmilies/cry.gifsmilies/cry.gifsmilies/cry.gifsmilies/cry.gifsmilies/cry.gifsmilies/cry.gifsmilies/cry.gifsmilies/cry.gifsmilies/cry.gifsmilies/cry.gifsmilies/cry.gif:
'(smilies/cry.gifsmilies/cry.gif teneg ymu xaashin ym
Сэтгэгдэл бичих

busy