Yahoo Messenger 9.0 албан ёсоор гарлаа И-мэйл
Хэрэглэгчийн үнэлгээ: / 46
МууМаш сайн 
Шинэ мэдээ, мэдээлэл - Интернет
Бичсэн Алтансүх   
2008 оны 9-р сарын 24, Лхагва гариг, 09:57

ym_logo_smallБид бүхний хэрэглэж, харилцах дуртай Yahoo Messenger-н 9 дэхь хувилбар албан ёсоор гарлаа. Хугацаанаасаа 7 хоног хоцорсон ч гэсэн өмнөх хувилбаруудаасаа онцгой сайжирсан энэ хувилбарт олон шинэ боломжууд нээгджээ.

Бид нэг хэсэг туршилтийн 9 хувилбарыг хэрэглэсэн бөгөөд энэхүү шинэ хувилбар дээр аватар зураг илүү томоор хийгдсэн байна. Мөн сүүлийн үед тархаад байгаа мессенжер спам (спим ч гэдэг) зурвасуудыг илүү сайн шүүдэг болсон нь сайшаалтай. Шинээр нэмэгдсэн боломж гэвэл TrueSwitch үйлчилгээгээр дамжуулан таны бусад мессенжер, вэбсайтууд, Hi5, Outlook болон Facebook дээр байгаа найзуудыг тань олоод шууд мессенжер рүү чинь оруулж өгдөг болсон байна.

Status message буюу мессенжер дээрээ байгаа эсэхийг илтгэх зурвас дээр Unicode-оор Монголоор бичиж гаргаж болж байгаа нь бид нарт чухал юм.

Мессенжерийнхээ дизайн, өнгө төрхийг солих илүү хялбар, сонголт сайтай болжээ.  Чатлаж байх үедээ таны найз .jpg, .gif, .png, .bmp гэх мэт зургийн файлын холбоосыг явуулахад зургийг жижгээр харуулна. Мессенжерээсээ гаралгүйгээр шууд YouTube видео үзэх, сэтгэгдэл бичих боломжтой болсон нь бусад мессенжерээс илт давуутай болгожээ. Бас нэг шинэ боломж гэвэл вэбмастерууд өөрсдийн вэбсайт дотор Yahoo Messenger Pingbox буюу вэбсайтаас шууд чатлах цонхыг оруулбал таны вэбсайтны хэрэглэгчид шууд зурвас илгээн шууд харилцаж болохоор болжээ.

Сурталчилгаа, баннер ихтэй зэрэг дутагдлууд байгаа хэдий ч Yahoo Messenger 9 нь нилээн сайн мессенжер болжээ. Та энэ мессенжерийг http://messenger.yahoo.com хаягаас татан авч хэрэглээрэй.

Сэтгэгдлүүд (2)Add Comment
...
Бичсэн sergelen, May 06, 2010
yahoo messenger 09 iig yaj suulgah we ? haryu
...
Бичсэн khuygaa, September 24, 2008
Догь шүү хө...
Юуны түрүүнд ашиглаж үзнээ... Нэмэлт юмнууд нь их юм байдаг байж... Тэгсэн ком-ийн хүч чадал ихтэй байх хэрэгтэй юм бол уу?
Сэтгэгдэл бичих

busy