Google 10 нас хүрч байна И-мэйл
Хэрэглэгчийн үнэлгээ: / 3
МууМаш сайн 
Шинэ мэдээ, мэдээлэл - Интернет
Бичсэн Алтансүх   
2008 оны 9-р сарын 24, Лхагва гариг, 11:11
google_logo_smallХайлтын системийг шинэ түвшинд гарган, бидний интернетийн хэрэглээг орвонгоор нь өөрчилж чадсан Google маань 10 нас хүрч байна. Тэмдэглэлт ой дөхөж байгааг тохиолдуулан Google дурсгалын вэбсайт гаргасан төдийгүй сонирхолтой шинэ уралдаан зарлажээ.
Та http://www.google.com/tenthbirthday/ вэбсайтаас Google үүсэн байгуулагдахаас эхлээд өдийг хүртэлх 10 жилд болсон дурсгалтай зүйлсийг үзэж сонирхоорой. 1998 онд Энди-гийн хийсэн $100'000-н оновчтой хөрөнгө оруулалт, 2000 онд 1 тэрбум дахь вэб хуудсаа хайлтын бааздаа бүртгэсэн, 2002 онд дарсны тоогоор мөнгө төлдөг AdWords үйлчилгээ, 2006 онд бичиг баримт онлайн боловсруулах үйлчилгээ гаргасан гээд өөрийн ололт, амжилтуудаа цаг хугацааны мөчлөгөөр харуулжээ.

google_project10_100Мөн 10 жилийн ойгоо тохиолдуулан "Project 10 to the 100th" (http://www.project10tothe100.com/why.html) гэсэн төслийн уралдаан зарласан байна. 10-р сарын 20 хүртэл дээрх вэбсайтаар дамжуулан та хүмүүст хэрхэн туслах талаар санаагаа дэвшүүлж болох бөгөөд шалгарсан 10 санааг 10 сая доллароор санхүүжүүлэх ажээ. Ингэснээрээ Google нь бусад хүмүүст туслахыг хүсч явдаг олон сайн санаат хүмүүсээр дамжуулан бүүр олон хүмүүст туслах зорилготой бөгөөд хүмүүст бие биедээ тусалж, туслахын асар их баяр жаргалыг мэдрэх боломжийг олгоно гэжээ.



Энэ далимыг ашиглан 2003 онд Google-г Монгол хэлнээ орчуулахад хамтран оролцсон бүх хүмүүст мэнд хүргэе.

Google үргэлж шинийг санаачилдаг бөгөөд зарим дурсгалтай логонуудаас нь толилуулъя.

google_logo_styles1google_logo_styles2
Сэтгэгдлүүд (0)Add Comment
Сэтгэгдэл бичих

busy