Хятадад Интернетд донтохыг өвчин гэж үзжээ И-мэйл
Хэрэглэгчийн үнэлгээ: / 1
МууМаш сайн 
Шинэ мэдээ, мэдээлэл - Интернет
Бичсэн Алтансүх   
2008 оны 11-р сарын 10, Даваа гариг, 22:28

Дэлхийн хамгийн том интернетийн зах зээл болох Хятад улсад интернетд донтох үзэгдэл ихэд түгээмэл болсонд тус улсын эмч нар нилээн санаа зовж байгаа ажээ.

Өдөрт зургаа болон түүнээс олон цагийг интернетд өнгөрүүлсэн хүмүүсийн нойргүйдэхээс эхлээд анхаарлаа төвлөрүүлж чадахгүй байх, интернетд суухгүйгээр байж чадахгүй байх, бие болон сэтгэл санааны тогтворгүй байдал гэх шинж тэмдгүүдийг эмч нар донтохын шинж чанар гэж үзжээ. 2005 оноос Интернетд татагдахыг анхааралдаа авч эхэлсэн бөгөөд тухайн үед Бээжин хотд тусгай эмнэлэг хүртэл байгуулжээ. Мөн иймэрхүү зуршилтай хүмүүст өөрсдийн өдөр тутмын зуршлаа өөрчлөхөд зориулсан цуглааныг зохион байгуулдаг ажээ.

Хятадын интернет хэрэглэгч 253 сая хүмүүсийн 70 хувь нь залуучууд бөгөөд нийт хэрэглэгчдийн 10 хувь нь тодорхой хэмжээгээр донтсон гэсэн судалгаа гаргажээ.

Сэтгэгдлүүд (0)Add Comment
Сэтгэгдэл бичих

busy