| Firefox 3.1 гарах дөхөж байна |
|
| Шинэ мэдээ, мэдээлэл - Интернет |
| Бичсэн Алтансүх |
| 2008 оны 9-р сарын 14, Ням гариг, 11:45 |
|
Mozilla Firefox 3 гарснаас нээх удаагүй байтал 3.1 хувилбарыг ярилцаж эхлээд байна. Google Chrome-н Incognito, Internet Explorer 8 бета хувилбарын InPrivate хоёр нь аюулгүй байдал, нууцлалын том ололт бөгөөд энэ боломжийг идэвхжүүлснээр вэб хөтөч нь таны интернетийн үйл ажиллагааг огт хянах, тэмдэглэхгүйгээр зүгээр нь дэлгэцэнд харуулах үүрэг гүйцэтгэнэ. Ингэснээр та интернетээр юу хийсэн талаар ямарч ул мөр үлдэхгүй бөгөөд компьютер тань вирустлээ гэхэд вэб хөтчийн cookie, favorites, history зэрэг нь өртөх, мэдээллээ алдах аюулгүй болж байна гэсэн үг.
Энэ боломж нь Firefox 3.0-н хувьд Stealther нэмэлтээр ирж байсан бол 3.1-ээс эхлээд үүнийг шууд хөтчийн үндсэн боломжид оруулах болсон байна. Mozilla нь аль 2004 оноос бодож төлөвлөж байсан хэдий ч хөгжүүлэлтийн төлөвлөгөөнд хараахан багтахгүй байсаар өдийг хүрчээ. Firefox 3.0-н маш ололттой шийдэл гэвэл үзэж байсан товхнуудаа хадгалаад хаах боломж бөгөөд дараа нь хөтчөө нээхэд тэдгээр вэбсайтууд шууд ачаалагддаг нь цаг зав хэмнэдэг сайн боломж юм. AdBlock Plus гэсэн нэмэлтийн тусламжтайгаар янз бүрийн ядаргаатай баннерууд, рекламуудыг алга болгочихдог нь үнэхээр гайхалтай юм.
Тэмдэглэж авах
И-мэйлээр илгээх
Үзсэн: 2418 Сэтгэгдлүүд (0)
![]() |



