| Нүүдэлчид 2.0 вэбсайт нэг нас хүрлээ |
|
| Шинэ мэдээ, мэдээлэл - Вэб технологи |
| Бичсэн Алтансүх |
| 2009 оны 12-р сарын 31, Пүрэв гариг, 12:59 |
|
Та бүхэнд Шинэ жилийн баярын мэнд хүргэе! Би та бүхэнд Нүүдэлчид 2.0 вэбсайтаа нээн ажиллуулснаас хойш нилээн хугацаа өнгөрсөн бөгөөд жинхэнэ өнгө төрхөө олж ажиллаад даруй 1 жил болжээ. 2.0 гэсний учир дараагийн, шинэ цагийн нүүдэлчдийг уриалан дуудахад байсан бөгөөд та бүхэн надтай санал нийлнэ гэдэгт итгэж байна. Өнгөрсөн жилийн хугацаанд олон төрлийн мэдээ мэдээлэл, хичээлүүдийг хүргэхээр ажилласан бөгөөд Joomla! АУС-ийнхаа Монгол хувилбарыг гаргасан нь олон хүнд тус нэмэртэй зүйл болсон биз.
Эхний нэг жилийн хувьд зорилтот ажлуудаа гүйцээсэн ба вэбсайтын зочдын тоо болон боломжуудыг өндөр түвшинд хүргэхэд чухал хувь нэмэр оруулсан та бүхэнд талархлаа илэрхийлье. Ирэх жилд олон сайхан ажлууд, хэрэгцээт мэдээлэл болон төрөл бүрийн хичээлүүд хүргэхээр ажиллах болно.
Хөгжил дэвшлийн зүг урагшаа!
Тэмдэглэж авах
И-мэйлээр илгээх
Үзсэн: 256 Сэтгэгдлүүд (2)
![]()
...
Бичсэн rinchin, January 05, 2010
sain bn yy! bi joomla deer neg site hiisen yum. tgsen chini windows explorer deer unshihgui yum yah yy! tuslaach mash yaraltai.
... Бичсэн Erdene, December 31, 2009
Ta buhend irj baigaa 2010 ondoo ulam ihiig buteej ajil amjiltaar duuren baihiig huseye.
|



