| АНУ-н телевиз бүгд дижитал боллоо |
|
| Шинэ мэдээ, мэдээлэл - Технологи |
| Бичсэн Алтансүх |
| 2009 оны 6-р сарын 16, Мягмар гариг, 06:35 |
2009 оны 6-р сарын 12-ний шөнө дундаас эхлэн АНУ-ын бүх телевиз албан ёсоор дижитал боллоо. Энэ өдрийн шөнө дунд бүх телевизийн нэвтрүүлэгч станцууд өөрсдийн аналог дамжуулагчийг унтраасан бөгөөд дижитал дамжуулагчаараа цаашид явах ажээ. Энэхүү шилжилтийг амжилттай болсон гэж үзэж байгаа бөгөөд зайлшгүй хийх шаардлагатай хэмээн удаан хугацаанд яригдсан асуудал юм.Дижитал телевизд шилжснээр юун түрүүнд үзэгчдийн хүлээн авч үзэх нэвтрүүлгийн дүрс, дууны чанар эрс дээшлэх юм. Гэхдээ энэ нь завсрын үр ашиг бөгөөд хамгийн гол зорилго нь дижиталд шилжсэнээр агаараар дамжих долгионы багтаамжийг нэмэгдүүлэн сул чөлөөтэй суваг гаргаснаар төрийн байгууллагууд, түргэн тусламж, гал түймэртэй тэмцэх хэлтэс, цагдаагийнхан илүү олон суваг ашиглах боломжтой болж байгаа юм. Мөн илүү гарсан нэмэлт сувгуудыг дуудлага худалдаанд оруулан зарсан бөгөөд эдгээрийг гар утасны компаниуд болон утасгүй алсын сүлжээгээр мэдээллийн үйлчилгээ үзүүлдэг компаниуд худалдан авсан байна.
Кабелийн суваг болон сансрын антеннаар зурагт үздэг хүмүүст нөлөөлөл бага бөгөөд харин шууд антеннаараа үздэг хүмүүс эхлээд дижитал суваг тохируулагчтай зурагт худалдан авах эсвэл аналогоос дижитал руу хөрвүүлэгч суурилуулах шаардлагатай юм. Ойролцоогоор 40 сая өрх гэр иймэрхүү байдалтай байгаа бөгөөд Засгийн газраас эдгээр өрх гэр тус бүрт $40-н тусламжийн бичгийг 7 сарыг дуустал тарааж байгаа ажээ. Ингэснээр эдгээр гэр бүлүүд шинэ зурагт эсвэл хөрвүүлэгч авахад жаахан ч гэсэн туслана гэж үзжээ.
Дижитал сувгаар дамжуулан зөвхөн нэвтрүүлэг хүлээн авахаас гадна нэвтрүүлгийн хөтөлбөр, зар сурталчилгаа, киноны үг, бусад мэдээллийг авах боломжтой болох нь зөвхөн үзэгчдэд төдийгүй бизнес эрхлэгчдэд олон боломжуудыг нээнэ гэж АНУ-ын засгийн газрын холбогдох хүмүүс үзэж байна гэжээ.
Тэмдэглэж авах
И-мэйлээр илгээх
Үзсэн: 2603 Сэтгэгдлүүд (0)
![]() |


2009 оны 6-р сарын 12-ний шөнө дундаас эхлэн АНУ-ын бүх телевиз албан ёсоор дижитал боллоо. Энэ өдрийн шөнө дунд бүх телевизийн нэвтрүүлэгч станцууд өөрсдийн аналог дамжуулагчийг унтраасан бөгөөд дижитал дамжуулагчаараа цаашид явах ажээ. Энэхүү шилжилтийг амжилттай болсон гэж үзэж байгаа бөгөөд зайлшгүй хийх шаардлагатай хэмээн удаан хугацаанд яригдсан асуудал юм.
