| Samsung-н залгих санаархал |
|
| Шинэ мэдээ, мэдээлэл - Технологи |
| Бичсэн Алтансүх |
| 2008 оны 9-р сарын 17, Лхагва гариг, 09:45 |
|
Солонгосын алдарт Samsung корпораци нь дэлхийн тэргүүлэгч цахим хагас дамжуулагч нийлүүлэгч бөгөөд санах ойн модуль үйлдвэрлэлтээрээ дэлхийд тэргүүлэгчдийн нэг билээ. Тэгвэл SanDisk компани нь маш олон төрлийн флаш диск, дижитал аппаратны санах ой үйлдвэрлэн борлуулалтаараа томоохон сүлжээтэй юм. Бүтэн 4 сар үргэлжилсэн яриа хэлцэл амжилтгүй болсны дараа Samsung корпорациас мэдэгдэл гарган SanDisk-г шууд бэлэн мөнгөөр худалдан авах саналтай байгаагаа илэрхийлжээ.
Samsung корпорацийн төлөөлөгчийн мэдээлснээр 3.8 тэрбум ам.доллароор шууд худалдан авах саналтай байгаагаа илэрхийлсэн бол сүүлийн үед үнэт цаасны зах зээл дээр тааруухан үзүүлэлттэй байгаа SanDisk компанийхан энэ бол аз сорьсон мэдэгдэл байна гээд ер нь татгалзах санаатай байгаа бололтой.
Тэмдэглэж авах
И-мэйлээр илгээх
Үзсэн: 2641 Сэтгэгдлүүд (0)
![]() |



