Дэлхийн хамгийн өндөр барилга Burj Dubai нээгдлээ И-мэйл
Хэрэглэгчийн үнэлгээ: / 0
МууМаш сайн 
Шинэ мэдээ, мэдээлэл - Технологи
Бичсэн Алтансүх   
2010 оны 1-р сарын 05, Мягмар гариг, 18:23
01_burjХүн төрөлхтөний бүтээсэн хамгийн өндөр байгууламж болох Burj Dubai гэгдэж байсан албан ёсоор Burj Khalifa байшин албан ёсоор нээгдлээ. Анх 2004 онд шаваа тависнаас хойш баригдаж дуусаж байгаа энэ байшин нь 828 метр өндөр бөгөөд нийт 1.5 тэрбум ам.долларын өртгөөр босчээ. Арабын Нэгдсэн Эмират улсын Дубай хотын төвийг шинэчлэх 20 тэрбумын төслийн гол хэсэг бөгөөд Тайваны Тайпей цамхгыг ардаа орхилоо.

Нийтдээ 160 давхарт 334 мянган хавтгай метр талбайтай уг байшинд олон том компаниудын оффис байрлах ба 124-р давхраас Дубай хотыг бүрэн харах боломжтой аялагчдын давхар байрлах ажээ.

Энэ байшинг дэлхийн бусад өндөр өндөр байгууламжуудтай харьцуулбал:
02_skyscrapers

Нээлтийн үеэр хийсэн гэрлийн үзүүлбэр, усан оргилуур болон галт буудлагын гайхамшигт үзүүлбэрийг заавал үзээрэй:

Арабууд ингээд өндөр байшин бариад байдаг, тэгтэл бид зүгээр хар зам тавьчихаж
чадахгүй байгааг бодохоор харамсмаар юмдаа. Гүүр, давхар зам, уулын нүхэн гарц, метро бодолтгүй дээ хөөрхий.
Сэтгэгдлүүд (1)Add Comment
...
Бичсэн nyamka, January 12, 2010
Гайхалтай шүү.
Сэтгэгдэл бичих

busy