Audi Travolution замын гэрлэн дохиог мэдрэнэ И-мэйл
Хэрэглэгчийн үнэлгээ: / 1
МууМаш сайн 
Шинэ мэдээ, мэдээлэл - Технологи
Бичсэн Алтансүх   
2008 оны 9-р сарын 23, Мягмар гариг, 10:36
audi_travolution_thХотын замаар явж байхад яг ордогийн даваан дээр шар, бүүр улаан гэрэл асангуут манай жолооч нар ихэнхдээ дайраад л орчихдог. Энэ нь осол гаргах нөхцөл бүрдүүлэн, ядаж л замын түгжрэлд нэрмээс болдог. Тэгвэл Audi Travolution систем нь үүнийг эцэслэх ажээ.

Одоогоор Германы Инголштадт хотод туршигдаж байгаа энэ систем нь замын гэрлэн дохионуудаас мэдээ хүлээж аваад, машины дэлгэцэн дээр дараагийн гэрлэн дохион дээр ногооноор орохын тулд хэдий хирийн хурдтай явбал зохистойг санал болгодог байна.
audi_travolution_1
Харамсалтай нь энэ систем машинаас дохио илгээн гэрлэн дохиог бүгдийг нь ногоон болгоод байхгүй юм (одоогоор). Мөн замын хөдөлгөөн шигүү байгаа үед болон зам дээр ямар нэгэн саад байгаа үед тохиромжгүй байх. Алсдаа хотын зах болон хөдөлгөөн маш багатай хэсгийн гэрлэн дохиотой харилцан явган хүн товчлуур дараагүй нөхцөлд гэрлэн дохиог шууд ногоон болгодог байх сонголт байгаа хэдий ч нилээн их туршилт хэрэгтэй биз. Ер нь тэгээд Монголд ногоон гэрэл солигдох дөхөхөөр машиныг бараг зогсоочихдог програм машин болгоны компьютер хийчихвэл цэгцтэй болчих ч юм билүү. Хамгийн түрүүнд микрүүдэд!

Дашрамд дурдахад, саяхны нэг орой Улаанбаатарын зүүн дөрвөн замаас 25-р эмийн сангийн уулзвар хүртэл хөдөлгөөн гайгүй үед 50-55 км/ц орчим хурдтай яваад байхад дан ногоон таардагийг үзээд гайхсан. Мэдээж төв гудамжаар 50-55 км/ц гэдэг нь нилээн хурдтайд орох тул дараа дараагийн гэрлэн дохионы системийг төлөвлөхдөө манайхан одооний хөдөлгөөндөө зохицуулмаар санагдсан. Тайвуухан 40 км/ц яваад байхад дан ногоон таараад байвал замын түгжрэл бага ч гэсэн гайгүй болох бизээ. Мөн гэрлэн дохиогоо эвдэрсэн ч амархан засдаг,байдлаар хийгээд, компьютерын нэгдсэн сүлжээнд оруулаад замын хөдөлгөөн их үед нэг өөрөөр, бага үед бас нэг өөр горимоор ажиллуулдаг бол жолооч нарт тус болно гэдэгт найдаж байна.
Сэтгэгдлүүд (1)Add Comment
...
Бичсэн Ariunbold, October 09, 2008
Ih sonirholtoi medeelel bna aa.Unsh unsh tsaash ni.. medeej ene sistem-iig buh niiteer ashiglahad nileed tsag hugtsaa,sudalgaa shaardah ni medeej.mongold ene sistem-iig nevtruullehed avch ashiglah tsoohon buleg humuus bh bh.za avch ashiglalaa gej bodohod boglorloloo yaya gej bgaa manai ulsad er ni l oiriin 5-8 jildee hereggui.Nogoo talaar delhiin ali ch ulsad ashiglalaa gehed avar osol nemegdeh yum bish uu minii bodloor yagaad gevel nogoon gereld amjih geed ulam joloochid hurdan tavhih yum shig.harin manai opond taarsan oop sistemiig sanal bolgohod ihenh tom avaar osluud oron hutgiin nariihan zam deeer boldog uuniig bagasgah neg arga bol mashind ni zamiin nohtsoliig mederj need hurdiig zaaj ogdog zaagdsan hurdaas ni hetreh bolomjgui tiim sistem bval shan te.
Сэтгэгдэл бичих

busy