Алдартай 10 бүтээгдэхүүний нэр бүтсэн түүхээс И-мэйл
Хэрэглэгчийн үнэлгээ: / 3
МууМаш сайн 
Шинэ мэдээ, мэдээлэл - Технологи
Бичсэн Алтансүх   
2008 оны 11-р сарын 15, Бямба гариг, 14:53

top10Apple iPod-оос эхлээд Blackberry, Wikipedia гэх мэт олон алдартай бүтээгдэхүүнүүдийн нэрийг бид одоо сонсоод л юу гэдгийг нь төсөөлдөг. Тэгвэл эдгээрийн нэрийг хэн хаана ямар утга санаатайгаар зохиосон бэ гэдэг нь та бүхэнд сонирхолтой байх биз.

01_ipod_family1. Apple iPod. Анх MP3 форматаар дуу тарж эхэлсэн нь бид нар КД, хуурцгаар дуу хуулдаг байдлыг бүрмөсөн халж интернетээр дуу тархах, дууг хуулж авахад үнэхээр хялбар болсон билээ. Түүнээс нэг их удалгүй анхны MP3 тоглуулагч гарч эхэлсэн бөгөөд эхэн үедээ багтаамж багатай, флаш диск дээр тулгуурласан болхидуухан байсан. Хамгийн томдоо гэхэд 256MB багтаамжтай тоглуулагч дээр сайндаа 100 дуу ороод дүүрчихдэг байснаас байн байн залгаж дуугаа солих, шинэчлэх гээд хэрэглэхэд төвөгтэй байсан 2001 онд Apple компанийхан MP3 тоглуулагчийн зах зээлд хувьсгал гаргахаар бүтээгдэхүүн гаргасан нь iPod байлаа. Бага оврын хатуу диск дээр тулгуурласан 5GB болон 10GB багтаамжтайгаар гаргасан билээ.

Анх iPod-ийг бүтээж байх явцад Apple-ийнхан Vinnie Chieco гэдэг барааны тэмдэг бүтээгчийг ажиллуулсан бөгөөд тэрээр тоглуулагчийн туршилтын загварыг хараад "2001: A Space Odyssey" кинонд гардаг EVA Pod хэмээх төхөөрөмжний хаалгатай төстэй удирдлагын дугуй буюу iPod-ний "click wheel"-тэй байсан учраас POD гэсэн нэрийг санал болгож түүнийг iMac-тай холбох үүднээс iPod гэж нэрлэжээ. Дэлгэрэнгүй мэдээллийг http://www.apple.com вэбсайтаас үзээрэй.

 

02_blackberry2. Blackberry. 2002 онд гарсан энэхүү төхөөрөмж нь гар утас, и-мэйл, мессеж, интернет факс, вэб хөтөч гээд олон төрлийн боломжуудтай бөгөөд гар утасны сүлжээгээрээ мэдээлэл дамжуулах хамгийн түгээмэл зөөврийн төхөөрөмж болоод байгаа билээ.

Төхөөрөмжийг зохион бүтээгч Канадын Research in Motion буюу RIM компанийхан "Lexicon Branding" пүүст хандан барааны тэмдэг бүтээлгэх хүсэлт тавьжээ. Зөвлөгөө өгөх пүүсийнхний хийсэн судалгаагаар "и-мэйл" гэдэг үг нь цусны даралтыг нэмэгдүүлдэг гэж үзсэн учир баясал төрүүлэх, намуун тайван үг олох хэрэгтэй болжээ. Төхөөрөмжийн товчлуурууд нь ургамлын үрийг санагдуулж байна гэж нэг нь хэлсний дагуу төрөл бүрийн ургамал, жимсний нэрийг авч үзсэний үндсэн дээр BlackBerry жимсний нэрийг сонгосон байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг http://www.blackberry.com/ вэбсайтаас үзээрэй.

 

 

03_firefox3. Firefox. Та бидний хэрэглэх дуртай Mozilla Firefox вэб хөтөч нь хэрэглэхэд хялбар байдал, найдвартай ажиллагаа, аюулгүй байдлаараа тэргүүлэгч болж интернет хэрэглээний зах зээл дээр улам бүр хүчээ авсаар байгаа билээ. Microsoft Internet Explorer-ийн хүчтэй өрсөлдөгч болж байгаа бөгөөд одоогоор интернет хэрэглэгчдийн 44% орчим нь Firefox-ийг хэрэглэж байгаа гэсэн судалгаа гарчээ.

Анхандаа Mozilla-гийнхан вэб хөтчөө Firebird гэж нэрлэж байсан бол яг адилхан нэртэй нээлттэй эхийн төсөл байсан учир нэрийг сольж Firefox болгосон байна. Firefox нь нэгэн төрлийн улаан панданы нэр ажээ. Яагаад энэ нэрийг сонгосон гэсэн асуултанд тэд хариулахдаа нэгдүгээрт цээжлэхэд амархан байсан, хоёрдугаарт энэ нэрийг хэн ч хэрэглээгүй байсан учир гэж хариулжээ.

Дэлгэрэнгүй мэдээллийг http://www.firefox.com вэбсайтаас үзээрэй.

 

04_twitter4. Twitter. Энэхүү social networking буюу нийтийн сүлжээний вэбсайт нь хэрэглэгчиддээ өөрийн блог, өдрийн тэмдэглэлийг хөтлөх боломж олгодог бөгөөд онцлог нь гэвэл богино хэмжээний блог (tweet), тэмдэглэлийг 140 хүртэлх тэмдэгтээр хөтлөн түүнийгээ вэбсайтаар, и-мэйлээр, мессежээр дамжуулан найзуудтайгаа шууд хуваалцаж болдог байна.

Анх 2006 онд Jack Dorsey вэбсайтаа бүтээж байхад түүний хамтрагч Biz Stone ажиллах зарчмыг хараад цуглаад суудаг бяцхан шувуухайнууд санаанд орсныг хэлэлцэж байгаад twttr гэсэн үг бодож олсон дээр эгшиг нэмэн "Twitter" гэдэг нэр бүтжээ.

Дэлгэрэнгүй мэдээллийг http://twitter.com/ вэбсайтаас үзээрэй.

 

05_windows75. Windows 7. Microsoft-н үйлдлийн системүүд сонирхолтой нэрнүүдтэй байсан бөгөөд жишээ нь XP гэдэг нь eXPerience гэсэн үгнээс гаралтай байжээ. Vista гэхээр тийм ч сайхан сэтгэгдэл төрөхгүй байхад 95, 2000 хувилбарууд нь сайхан дурсамжтай билээ.

Энэхүү удаагийн шинэ хувилбарын Windows 7 нэрийг Microsoft-ийн Mike Nash тайлбарлахдаа: "Энгийнээр хэлэхэд энэ нь Windows-н 7 дахь хувилбар учраас бид Windows 7 гэж нэрлэхээр шийдсэн" гэжээ. Магадгүй тэд нар 7 гэсэн тоог азтай гэдэг утгаар нь шинэ системийнхээ нэрэн оруулсан ч байж болох юм.

Дэлгэрэнгүй мэдээллийг http://www.microsoft.com вэбсайтаас үзээрэй.

 

06_ibm_thinkpad6. ThinkPad. Компьютерын үйлдвэрлэлийн анхдагчдын нэг болох IBM корпораци нь 1992 онд анх зөөврийн компьютерын шинэ загварыг гаргахдаа энгийн бөгөөд сайн ажиллагаатай бүтээгдэхүүн болгохыг зорьсон байна. Нэр нь хүртэл түүний хэрэглэхэд хялбар байдлыг дэмжихүйц байх ёстой байлаа.

IBM-н нэгэн ажилтан "ThinkPad" гэсэн санааг нэгэн өврийн тэмдэглэлийн дэвтэрний хавтсан дээр товойлгосон Think буюу Бод гэсэн үгнээс санаа аван гаргаж иржээ. Гэсэн хэдий ч IBM-н удирдлагууд шинэ бүтээгдэхүүнүүдээ тоогоор дугаарласан байсан учир заавал тоотой нэр гэж байсан хэдий ч хэвлэл мэдээллийнхэн энэ нэрийг маш нааштайгаар хүлээн авсан учир хэвээр үлдээсэн байна. IBM ThinkPad нь маш амжилттай бүтээгдэхүүн болсон бөгөөд гарсан даруйдаа дизайн, боломжуудаараа 300 гаруй шагнал хүртэж байсан юм. 2005 онд Lenovo нь IBM-ийн компьютерын хэсгийг бүхэлд нь худалдан авснаас хойш Lenovo ThinkPad хэмээн сурталчлах болсон билээ.

Дэлгэрэнгүй мэдээллийг http://www.pc.ibm.com/europe/thinkpad/ вэбсайтаас үзнэ үү.

 

google_android_logo7. Google Android. Open Handset Alliance-ийн гар утсанд зориулсан нээлттэй эхийн үйлдлийн системийн нэр нь маш энгийнээр буюу 2005 онд Google корпораци нэгэн жижиг компанийг худалдан авсан нь Android нэртэй байснаас үүдэлтэй ажээ. Google Android утасны талаар бид өмнө нь нийтэлсэн билээ.

Дэлгэрэнгүй мэдээллийг http://code.google.com/android/ вэбсайтаас үзнэ үү.

 

08_wikipedia8. Wikipedia. Wikipedia гэдгийг wiki буюу вэбсайтыг хамтран бүтээх технологийн нэр болон encyclopedia буюу нэвтэрхий толь гэсэн үгнүүдийн холимог (portmanteau) юм. Wikipedia нь одоо англи хэл дээр 2.6 сая гаруй нийтлэлтэй бөгөөд хэвлэмэл нэвтэрхий толь дэлгэж уншихаас илүүтэйгээр олон хүмүүс Wikipedia орж үздэг болсон байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг http://en.wikipedia.org/wiki/Main_Page вэбсайтаас үзнэ үү.

 

09_macosx9. Mac OS X. Apple пүүсийн үйлдлийн систем болох Mac OS X-ийн нэрэн дэхь X нь ром тоогоор 10 дахь хувилбарыг илтгэж байгаа юм. Тэгвэл 10.х хувилбарын дэд хувилбар тус бүр нь Cheetah (10.0), Puma (10.1), Jaguar (10.2), Panther (10.3), Tiger (10.4) болон Leopard (10.5) хувилбарууд нь Apple-н маркетингийн төлөвлөгөөний дагуу муурын төрлийн нэрнүүдтэй юм. 10.6 хувилбар нь Snow Leopard бол дараагийн хувилбарууд нь Lynx болон Cougar байна гэж мэргэжилтнүүд үзэж байгаа ажээ.

Дэлгэрэнгүй мэдээллийг http://www.apple.com/macosx/ вэбсайтаас үзнэ үү.

 

10_redhat10. Red Hat Linux. Red Hat-г үндэслэгч Bob Young-н тайлбарласнаар улаан өнгө нь шинэчлэл, хувьсгалыг илэрхийлдэг бол түүний хамтрагч Marc Ewing коллежд байхдаа улаан малгай өмсөх дуртай байжээ. Оюутнууд ямар нэгэн хэцүү бодлого таарсан үед улаан малгайтай залууг хайдаг байжээ. Ewing өөрийн янз бүрийн төслүүдээ Red Hat 1, Red Hat 2 гэх мэтээр нэрлэдэг байсан бөгөөд Linux төсөл эхлүүлэхдээ Red Hat Linux гээд л нэрлэчихсэн байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг http://www.redhat.com вэбсайтаас үзнэ үү.

Сэтгэгдлүүд (1)Add Comment
...
Бичсэн bayarsaihan, November 18, 2008
mash heregtei medeelel bn. tsaash ni vrgeljlvvleed bgaarai
Сэтгэгдэл бичих

busy