Обама Ерөнхий Мэдээллийн Технологийн Даргаа (CIO) томиллоо И-мэйл
Хэрэглэгчийн үнэлгээ: / 3
МууМаш сайн 
Шинэ мэдээ, мэдээлэл - Технологи
Бичсэн Алтансүх   
2009 оны 3-р сарын 06, Баасан гариг, 14:09
00_kundra_sОбамагийн засгийн газар ажлаа аваад удаагүй байгаа энэ үедээ олон чухал шийдвэр гаргаж байгаагийн нэг нь Вивек Кундра-г Ерөнхий Мэдээллийн Технологийн Даргаар (Chief Information Officer) томилсон томилгоо байлаа. Өчигдөр хийсэн энэхүү мэдэгдэл нь олон сонин сэтгэгдэл төрүүлж байгаа бөгөөд гол учир нь ноён Кундра чөлөөт нээлттэй эхийн програм хангамжийг ихэд дэмжин өмнөх ажлууддаа өргөнөөр хэрэглэж ирсэн юм.
01_kundra_bОдоо 34 настай Кундра нь Энэтхэгт төрөөд бүүр багаасаа АНУ-д шилжин амьдарсан бөгөөд шилдэг залуу улс төрчдийн нэг гэгддэг ажээ. Тэрээр Обамагийн технологийн бодлогын зөвлөхөөр ажиллаж байсан бөгөөд 2007 оноос Вашингтоны Ерөнхий Технологийн Даргаар ажиллахдаа нээлттэй эхийг дэмжин, Вашингтоны 600 ажилтантай 86 агентлагийг удирдан ажиллахдаа Google болон Apple зэрэг компаний шийдлүүдийг ашиглан төрийн ажлыг илүү нээлттэй, үр өгөөжтэй болгосон гэж үнэлэгддэг байна.

Энэхүү шинэ ажилдаа АНУ-ын төрийн байгууллагуудын мэдээллийн технологийн бодлого, төсөв санхүүг удирдахын зэрэгцээ мэдээллийг нээлттэй, найдвартай арга замаар түгээх шинэ төслүүдийг хариуцан ажиллана. Дотоод болон гадаад вэбсайтуудыг бүтээхдээ ямарваа нэгэн үйлдлийн системээс хамааралгүй чөлөөт системийг чухалчилдаг бөгөөд төрийн байгууллагуудад мэдээлэл үүсгэх, солилцох үйл ажиллагаанд технологийг улам гүнзгий нэвтрүүлэхээр ажиллах ажээ.

01_open_source_logoТэгэхээр бид ч юунаас хоцрох билээ. Манай Монголын компаниудын хувьд аливаа газар (ялангуяа төрийн байгууллагуудад) програм хангамж зохиож өгөхдөө хаалттай эхээр хийдгээс болоод өөрчлөлт шинэчлэлт хийхэд хэцүү байдаг, бусад системүүдтэй холбоход зориулагдсан EDI (Electronic Data Interchange) хэрэглэдэггүйгээс системийн бүтээгдэхүүний/мэдээллийн хэрэглээ нь хязгаарлагдмал болчихдог, хэдхэн жилийн дараа дахин хөрөнгө зарцуулан шинээр хийдэг гэх мэт асуудлууд ажиглагдсаар байгаа билээ. Тийм учраас аливаа үйлдлийн систем, аливаа платформоос хамааралгүй уян хатан системүүдийг, нээлттэй эхийн зарчмаар бүтээж эхлэх, тэр талын судалгааг хийвэл зохистой.

Мөн төрийн байгууллагуудад чөлөөт нээлттэй эхийн шийдлүүдийг хэрэглэх нь хөрөнгө мөнгөнөөс эхлээд цаашдын хөгжүүлэлтийн хувьд чухал ач холбогдолтой гэдгийг хэн бүгд хүлээн зөвшөөрөх бизээ.

02_bart_opensource
Сэтгэгдлүүд (2)Add Comment
...
Бичсэн Sh. Bat-erdene, March 13, 2009
Сайхан мэдээ байна. Ялангуяа төрийн үйлчилгээг нээлттэй, ил тод, шудрага, эрх тэгш байдлаар явуулахад программ хангамжийн энэ бодлого маш чухал үүрэгтэй гэж үзэж байна
...
Бичсэн Жаргал, March 07, 2009
Тун сайхан мэдээ байна. Баярлалаа. smilies/wink.gif
Сэтгэгдэл бичих

busy